
Засгийн газар, түүний ажлын алба нь Засгийн газрын ордонд үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Төрийн далбаа болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бэлгэдлийн дүрслэлийг шуудангийн маркны гол агуулгад тусгажээ. Тус газар нь Засгийн газрын тамгыг хадгалдаг, мөн тамганы хэлбэр, бичээс нь цаг хугацааны болон тухайн үеийн онцлогийг харуулсан түүхийн ховор баримтад хамаардаг учраас үе үеийн тамганы дардсаас сонгож марканд оруулсан байна. Дурсгалын маркийг шуурхай хэвлүүлж, ёслолын арга хэмжээг хамтран зохион байгуулсан “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийнханд болон богино хугацаанд судалгаа хийж, маркийн загварыг боловсруулсан Хэрэг эрхлэх газрынхаа ажилтнуудад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар баяр хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл Мэдээлллийн албанаас мэдээллээ.