Монгол, япончууд ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Монгол, япончууд ойгоо тэмдэглэнэ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиох юм. Ойг тэмдэглэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Ойн хүрээнд төрийн тэргүүн нар илгээлт солилцон, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хийх аж. Мөн Японы томоохон хэвлэлийн байгууллагуудын төлөөлөгчдийг эх орондоо урьж улсаа сурталчлан, урлагийнхан Япон Улсад  уран бүтээлээ толилуулах зэрэг олон арга хэмжээ  зохиохоор төлөвлөжээ. 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь өөрийн орны соёл уламжлал, зан заншил, амьдралын хэв маяг, хөгжлийг япончуудад сурталчлах, Япон Улсын хөгжил дэвшил, соёл, зан заншил, тус улсаас манай улсад үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийн цар хүрээ, агуулга, ач холбогдолыг иргэддээ таниулахад нэн ач холбогдолтой юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж