Ираныг халдлагад буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Ираныг халдлагад буруутгав

АНУ-ын Холбооны шүүхээс 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад Иран улсын засаг захиргаа тусалсан гэж мэдэгдсэн тухай The New York Times мэдээллээ.

Террорист халдлагын буруутнуудыг хайх явцад Ираны аятолла Али Хаменеи холбоотой байсныг шүүхээс илрүүлсэн байна. Түүнчлэн Хизбалла, Талибан болон Аль-Каеда бүлгүүд террористуудад тусалсан нь тогтоогдоод байгаа юм.

Шүүхээс Ираны засаг захиргаа АНУ-ын эсрэг тэмцэхэд Аль-Каеда бүлэгтэй хамтарсан гэж нотолжээ. Шүүхэд ирсэн мэдээлэлд Ираны засаг захиргаа болон Аль-Каеда бүлгийн холбоог Хизбалла бүлгийн зохицуулагч Имад Мугние (Imad Mughniyeh) зуучилж байсан гэжээ. Тэрээр 2008 онд алагдсан.

Зарга мэдүүлсэн бүхий л мэдээллээс харахад 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад Иран улс холбоотой байгаа юм. Харин Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмидинежад энэ мэдээлэлд итгэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд “террорист халдлагыг Аль-Каеда бүлэг зохион байгуулсан” гэжээ.

Н. Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж