Гацуур ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Гацуур ямар үнэтэй вэ?

Шинэ жил сайхан. Сэтгэлд, гэрт гоё уур амьсгал авчирч, гэрэл гэгээ цацруулсан өнгө өнгийн чимэглэл нүд, сэтгэл гялбаад л. Мандарины үнэр хамар цоргиулан ирдэг байсан шинэ жилийн байр өнөө цагт өнгө будгаа хэдэнтээ өөрчилжээ. Орчин цагийн шинэ жилийн өртөг ч өндөр болж, сонголт ч өргөн болж. Ингэхэд шинэ жилийн баяр ямар өртөгтэй вэ?

Улсын их дэлгүүрт бид хамгийн түрүүнд очлоо. Энд худалдаалж буй гацуур моддын ихэнхийг Бельги, Хонгконгоос оруулж ирдэг гэж байв. Гацуур модны үнэ нь өндөр болон материалаасаа шалтгаалаад 40 мянгаас 600 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Жишээ нь,

1,2 метрийн өндөртэй гацуур 39,999 төгрөгийн үнэтэй /Мод нь дангаараа/

1,8 метрийн өндөртэй гацуур 289,990 төгрөг /210 LED гэрэлтэй/

2,4 метрийн өндөртэй гацуур 649,990 төгрөг /350 LED гэрэлтэй/ гэх мэтчилэн.

Харин баярын үдшийг чимэх шинэ жилд зориулсан лаа дунджаар 11 мянган төгрөг гэж байлаа. Хамгийн чухал зүйл болох гацуураа чимэглэх тоглоом…Тоглоомууд хэлбэр, хэмжээ, хийцээсээ хамаараад нэг ширхэг нь 4-11 мянган төгрөгт багтах сонголттой байна. Мөн дараах байдлаар буюу багцалсан тоглоом 7-23 мянган төгрөгийн үнэтэй байв.

6 ширхэгтэй тоглоом: 7000 төгрөг,

24 ширхэгтэй тоглоом:15,999 төгрөг

30 ширхэгтэй тоглоом: 22,990 төгрөг гэх жишээний. Харахад боломжийн үнэтэй ч үзэмж, хэлбэр, чанар нь ямар байна гэдгийг сайн анзаарах хэрэгтэйн сануулах юун.

Ингээд дараа нь бид Замын цагдаагийн урд байрлах “Соёолж” төвийг зорилоо. Энд шинэ жилийн баярт зориулсан худалдааг тусгайлан нээжээ. Гацуурны үнэ сонирхлоо.  Энд,

1,20 метрийн өндөртэй гацуур 38,950 төгрөг

2,7 метрийн өндөртэй гацуур 141,900 төгрөг

3 метрийн өндөртэй гацуур 168,950 төгрөгийн үнэтэй байлаа.  Тоглоомууд бас л үнийн хувьд өөр өөр.  Ерөнхийдөө нэг ширхэгийг нь 1900-24,950 төгрөгөөр тоглоомуудаа үнэлжээ.

“Скай” их дэлгүүр. Энд Монголын бараг хамгийн үнэтэй гацуурыг худалдаж байж магадгүй. Хүсвэл та зургаан сая төгрөгөөр найман метрийн өндөртэй сүрлэг гацуурыг өөрийн болгож болох нь. Хонконг, Тянжинаас захиалн авчирдаг гацууруудыг чимэглэлтэй нь болон дангаар нь салган худалдаж байна. Гацуур модны үнийг сонирхуулъя.

1,2 метрийн өндөртэй гацуур – 48,000 төгрөг /дан/

1,2 метрийн өндөртэй гацуур -140,000 төгрөг /дан, нягтшилтай/

2,1 метрийн өндөртэй гацуур – 150,000 төгрөг /дан/

2,4 метрийн өндөртэй гацуур
– 500,000 төгрөг /мөчир нь цасан цагаан чимэглэлтэй/

2,4 метрийн өндөртэй гацуур – 600,000 төгрөг /чимэглэлтэй/

3 метрийн өндөртэй гацуур – 420,000 төгрөг

8 метрийн өндөртэй гацуур
– 6,000,000 төгрөг байх жишээтэй.

Энд нэг ширхэг нь 500 төгрөгөөр үнэлэгдэх ч тоглоом байна. Мөн нэг ширхэг нь 7-8 мянган төгрөгийн үнэтэй тоглоом ч байх аж. Ингээд тооцоолохоор шинэ жилийн гацуураа чимэглэхийн тулд хамгийн доод тал нь 100 мянган төгрөгөөр худалдан авалт хийх нь ээ. Таны сонголтод тус болох үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж