Амны хөндийн эрүүл мэнддээ анхаар

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Амны хөндийн эрүүл мэнддээ анхаар

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа эрүүл мэндийн салбарт хамаарах хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дунд хугацааны үнэлгээ гарсан байгаа аж. Иймээс хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нар, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа тусгахыг Эрүүл мэндийн сайдад энэ өдрийн хуралдаанаас даалгасан байна. Түүнчлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд болон цусны 26 салбар банкыг стандартын дагуу нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилгыг концессийн гэрээгээр барих асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж