Хамгийн бяцхан хүн од болох хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Хамгийн бяцхан хүн од болох хүсэлтэй


Дэлхийн хамгийн бяцхан хүнээр шалгаран Гиннесийн номонд бичигдсэн Энэтхэгийн залуу бүсгүй Жоити Амге өчигдөр 18 нас хүрлээ. Түүний өндөр 62.8 см. Одоогоор ахлах сургуулийн сурагч бөгөөд алсдаа жүжигчний мэргэжил эзэмшиж, Болливудын од болох хүсэлтэй.

Гиннесийн амжилтын гэрчилгээг Махарашта мужийн Нагпур хотод байх түүний гэрт нь төрсөн өдрийн баяр дээр нь ирж гардуулжээ. “Би Нагпур хотоо дэлхийн газрын зураг дээр тодоор тэмдэглэлээ. Өмнө нь хүмүүс манай хотыг хаана байдгийг мэддэггүй байсан бол одоо мэддэг боллоо” хэмээн нүдэндээ баярын нулимстай Жоити өгүүлэв. Тэрбээр энэ өдрийг хүртэл дэлхийн хамгийн бяцхан хүүхэд гэдэг тодотголоор дээд амжилтын номонд бичигдэж байсан юм. Харин 18 нас хүрснээр хамгийн намхан насанд хүрсэн хүн болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж