
Манай улсад 60 шахам туульч, 200 гаруй тууль байсан бол өдгөө Увс, Ховд аймаг, Улаанбаатар хотод ердөө 17 туульч амьд сэрүүн байна. Тэдний 4 нь 5 туулийг бараг бүрэн хэмжээнд, бусад нь хэсэгчлэн хайлдаг нь энэ урлаг устаж мөхөхөд хүрсэн гэсэн үг юм. Тиймээс “Монгол тууль” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх болсон байна.
Т.Маша