ТОР-20 индекс 18515.02 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 1257.84 нэгжээр буюу 6.4%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Таван толгой /16.2%/, Адуунчулуун /15.4%/, Шивээ овоо /13.3%/, Монголиан девелопмент ресорсес /12.0%/, Багануур /10.9%/, Ремикон /10.1%/, Баянгол ЗБ /4.1%/, Шарын гол /3.9%/, Баянтээг /3.0%/, АПУ /1.3%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 136.3 тэрбум төгрөгөөр буюу 6.7%-иар буурч, 1 их наяд 893.4 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Азиапасифик пропертис /100.9%/, Бөхөг /100.5%/, Хишиг уул /76.5%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Чацаргана /24.3%/, Гурил тэжээл булган /19.6%/, Таван толгой /16.2%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 75 үнэт цаас арилжигдсанаас 47 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /594.9 мянган ширхэг/, Оллоо /195.0 мянган ширхэг/, Женко тур бюро /112.8 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Азиапасифик пропертис /247.4 сая төгрөг/, Ремикон /108.2 сая төгрөг/, АПУ /99.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.