Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа

Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийн удирдах зөвлөлийг байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган, үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлан ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгав. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгийг ирэх оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж байхыг сайд нарт үүрэг болголоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байх үүргийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж