
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс өөрсдөө загварыг нь гарган, захиалсан илчит тэрэг улбар шар өнгөтэй байх бөгөөд үндэсний хэв маягаар “гоёжээ”. Монгол үндэсний хэв маягийг илтгэсэн илчит тэргийг орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн бөгөөд 3600 морины хүчин чадалтай, 16V240ZJD маркийн дизель хөдөлгүүртэй ажээ. Зүтгүүрийг ирэх оны эхээр Монголд авчирах юм байна.
Т.Маша