ОБЕГ-ын дарга асан П.Дашийн хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болоод байна.
Тэднийг өнгөрсөн есдүгээр
сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн
эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар буруутган, 3.6 жилийн
ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан юм. Харин П.Даш анхан шатны
шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа
завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд
хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн,
Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

С.Отгон