Сургалтад оролцогчдод Авлигатай тэмцэх газрын ажилтнууд болон сургагч багш нар сайн засаглалын тухай ойлголт, нийгмийн хариуцлага, үндэсний шударга ёсны тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн байгууллагын авлигын эрсдлийн үнэлгээ хийх аргачлал, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлэх аргачлал, Засгийн газрын 143 дугаар тогтоолын хэрэгжилтийн байдал зэрэг сэдвүүдээр сургалт явуулж, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан уг сургалтад яам, агентлагийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнууд идэвхтэй оролцож, байгууллагын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлынхаа талаар харилцан ярилцаж, туршлагаа солилцжээ.
Одоогийн байдлаар Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 11 яам, 43 агентлаг, 21 яам, нийслэл, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 26 аж ахуйн нэгж, нийт 102 байгууллага батлан, хэрэгжүүлж буй юм байна.