“Дөрвөн уулын хишиг” барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Дөрвөн уулын хишиг” барилдаан болно

МҮБХ-ноос тав дэх жилдээ зохион байгуулж буй “Дөрвөн уулын хишиг” барилдаан тэгш тоотой саруудад болдог билээ. Монгол бөхийн түүхэн дэх уул тайлгын буюу арван засгийн наадмыг орлох цуврал барилдааны нэг Баянзүрх хайрханы хишиг барилдаан арванхоёрдугаар сарын 18-ны ням гаригт 14.00 цагаас болох гэж байна.

Цагаан сарын барилдаантай дүйцэх эл барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглодгоороо онцлогтой бөгөөд үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдааны нэг болжээ. 2007 оны “Баянзүрх хайрханы хишиг” анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэсэн бол 2008 онд  даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэсэн, 2009 онд улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэсэн, 2010 онд улсын начин Ду.Батбаяр түрүүлж, улсын начин Н.Батзаяа үзүүрлэж байв.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж