
Цагаан сарын барилдаантай дүйцэх эл барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглодгоороо онцлогтой бөгөөд үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдааны нэг болжээ. 2007 оны “Баянзүрх хайрханы хишиг” анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэсэн бол 2008 онд даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэсэн, 2009 онд улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэсэн, 2010 онд улсын начин Ду.Батбаяр түрүүлж, улсын начин Н.Батзаяа үзүүрлэж байв.
Эх сурвалж: www.undesniibukh.mn