Лэди Гага энэ онд хөгжмийн ертөнцөд хамгийн их орлого олсон эмэгтэйгээр шалгарлаа. “Форбс” сэтгүүлд мэдээлснээр тэрбээр 2011 онд 90 сая ам.долларын орлоготой ажиллажээ.
Лэди Гагагийн дараа бичигдсэн Тэйлор Свифт 45 саяыг улирч буй онд олсон байна. Кэти Перри 44 сая, Бёонсе 35 сая, Риана 29 сая ам долларын орлогоороо эхний тавд багтан жагсчээ.