Гадаад харилцааны дэд сайд Б.Болор
Япон улсад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр тус улсын Гадаад хэргийн дэд
сайд К.Бэшшотой уулзалт хийжээ. Уулзалтаар талууд Монгол, Япон улсын
харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин
хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд цаашид энэхүү
хамтын ажиллагааны багана болох худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн
засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхитэй
ажиллах, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь чухал
ач холбогдолтой болохыг харилцан нотолсон байна.

Мөн ирэх онд болох Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд
өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцож,
хоёр улсын түвшинд төдийгүй олон улсын түвшинд идэвхитэй хамтран
ажиллахаар санал нэгджээ.
Одоогоор Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Токио хотод болж буй Монгол,
Японы Засгийн газар, хувийн хэвшлийн тавдугаар Зөвлөлдөх уулзалтад
Монголын талыг ахлан оролцож байна.
Г.Дарь