
Японы Осакад төвтэй SOHLA групп 2015 онд саранд робот илгээх шинэ төсөл боловсруулжээ. Өнгөрсөн жилийн эхээр тус компани “Maido-1” нэртэй аянга цахилгаан ажиглах бичил хиймэл дагуулыг сансарт хөөргөж, тухайн үедээ олны анхаарлыг татаж байсан юм. Харин тэдний шинэ төслийн хүрээнд бүтээж буй хоёр гишгүүртэй робот нь “Maido-kun” нэртэй бөгөөд саран дээрх өвөрмөц, хатуу ширүүн гадаргуун дээр чөлөөтэй ажиллах функцтэй байх ажээ. Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу бүтэвл “Maido-kun” 2015 онд саран дээр хөл тавина.
SOHLA одоогоор нэг бус бэрхшээлтэй тулгараад байгаа ба хамгийн чухал нь одон орны судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн зардал гэнэ. Шинэ төсөл нь дунджаар нэг тэрбум иен буюу 10.5 сая ам.доллараар төсөвлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар тус компани дотоодын том, жижиг зургаан байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ.
С.Цэлмэг