Францын экс ерөнхийлөгчийн шүүх хурал болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Францын экс ерөнхийлөгчийн шүүх хурал болжээ

Өнгөрөгч лхагва гарагт Францын экс Ерөнхийлөгч Жак Ширакийн шүүх хурал болж, хоёр жилийн ял оноожээ.

Тэрбээр 1995 оноос 2007 оны хооронд хотын даргын албыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, хээл хахуулийн хэрэгт холбогдсон юм. Өдгөө 79 настай түүнийг өвчний улмаас шүүх ялыг нь хойшлуулж байжээ. Түүнийг мэдрэлийн өөрчлөлтөд орсон хэмээн тэр үед нь шүүх хурал хийхгүй байх саналыг эмнэлгийн байгууллагаас гаргасан байжээ.

Экс ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн Францын дээд шүүхэд хандан түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлын ажиллагаанаас чөлөөлж өгөхийг хүсч, эмчийн магадлагааг илгээсэн ажээ. Гэр бүлийнхэн нь түүнийг шүүгчийн асуултад хариулах чадваргүй болсон гэж үзсэн юм.

Үүнээс үүдээд шүүх хурал бараг 14 сараар хойшилж байсан аж. Хэргийн шалгалтын явцад түүнийг ах дүү, хамаатан садандаа дээд албан тушаалыг олгож байсан нь мөн тогтоогдсон байна. Парисын шүүхээс түүний 28 дээд албан тушаалд хамаатан садануудаа оруулсан баримт байгаа хэмээжээ. Гэсэн ч тэрбээр одоог хүртэл энэ хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "Энэ бол миний карьерыг доройтуулах гэсэн явуулга" гэж хүлээж авч байгаа аж.

Дашрамд дурьдахад Монголын Алтантуяа гэгч бүсгүй Франц, Испанийн хамтарсан "Армарис" компаниас Малайзын төр засаг нэг тэрбум еврогийн гурван ширхэг шумбагч хөлөг онгоц худалдаж авах гэрээнд орчуулагчаар оролцсон юм.

Тэрхүү үйл явдлын дараахан хэрцгий алуурчдын гарт орчуулагч монгол бүсгүй амь үрэгдсэн . Францад үүний хавтаст хэрэг нээгдэж, учир зангилааг нь хайсаар байсан бөгөөд тус улсын экс Ерөнхийлөгч Жак Ширак ч мөн холбоотой байж болзошгүй гэж үзэж байжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж