21 мянган төгрөгийг тавдугаар cap хүртэл олгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

21 мянган төгрөгийг тавдугаар cap хүртэл олгоно

Ирэх онд баримтлах Монгол Улсын төсөвт "Хүний хөгжил сан"-ийн 1,5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх зорилтын талаар тусгажээ.

21 мянган төгрөгийг ирэх оны тавдугаар cap хүртэл харин зургаадугаар
сард 23 мянган төгрөг, нэг хүнд нийт 128 мянган төгрөг олгохоор
тусгажээ. Гэхдээ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль коллежид суралцаж
байгаа 170 мянган оюутны сургалтын төлбөрийг Хүний хөгжил сангаас
олгоно.

2011-2012 оны сургалтын төлбөрт зориулж оюутан тус бүрт 492 мянган
төгрөг олгохоор тооцож байгаа аж. Нийт иргэдэд 2012 оны хоёрдугаар сарын
1-ний дотор "Эрдэнэс-Тавантолгой" ХХК-ны нэг бүрийн 1000 төгрөгийн
нэрлэсэн үнэ бүхий нэг сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, үгүй бол нэг
сая төгрөгийг бэлнээр олгох ажлыг санхүүжүүлэхээр 334.2 тэрбум төгрөг
төсөвлөжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж