Монголын гурван боксчин финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Монголын гурван боксчин финалд шалгарлаа

Казахстанд
хамтарсан бэлтгэл хийж, тэнд хоёр тэмцээнд оролцохоор арванхоёрдугаар сарын
эхээр хилийн дээс алхсан Монголын олимпийн боксын үндэсний шигшээ багийн
тамирчид эхний тэмцээндээ оролцож байна. Энэ сарын 11-нд эхэлсэн олон улсын
тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр болох юм. Монголын баг тамирчдын тухайд
долоон боксчны бүрэлдэхүүнтэй Казахстаныг зорьсноос гурав нь финалд шалгарч,
аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна. Тэмцээний 60 кг-ын жинд Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга
Э.Бадар-Ууган, 52 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга
П.Сэрдамба, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар финалджээ. Тэд өнөөдөр орой аваргын
төлөөх тоглолтоо хийх юм.

Тэмцээнд оролцсон
Монголын бусад тамирчдын тухайд 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 69 кг-д
ОУХМ Б.Түвшинбат нар өчигдөр мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар хүрэл
медалийн эзэд болсон бол
З.Энхзориг /64 кг/, Н.Шинэбаяр /75 кг/ нар тойргийн тоглолтод ялагдсанаар тэмцээнээ
дуусгажээ.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж