Канадын компани дахин нэг орд илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Канадын компани дахин нэг орд илрүүлжээ

Канадын "Кинкора Коппер" компани Монголын "Надмин" компанитай хамтран Оюутолгойгоос зүүн хойш 160 километр зайтай газраас өндөр агууламжтай зэсийн хүдэр илрүүлсэн байна.

Нөөцийн хэмжээ одоохондоо тодорхойгүй байгаа боловч хүдрийн агууламж Оюутолгойнхоос дутахааргүй аж. Гэхдээ тунадас бүхий давхарга хамгийн багадаа 100 метрийн гүнээс илэрчээ. Тус компани нь ирэх оны эхээр урьдчилгаа тайлангаа Ашигт малтмалын газарт өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж