Хятад импортын татвараа 4.4 хувьд барина

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Хятад импортын татвараа 4.4 хувьд барина

Ирэх онд Хятад улс импортын татвараа 4.4 хувьд барина гэж тус улсын Засгийн газар өчигдөр мэдэгджээ.  Энэхүү татварын хэмжээ нь “Дэлхийн худалдааны байгууллага”-ын гишүүн улсуудад мөрдөгддөг импортын татвараас хоёр дахин бага үзүүлэлт ажээ. Хятад улс импортынхоо татварыг бусад улс оронтой харьцуулахад ийнхүү доогуур тавьж буй нь импортыг дэмжих замаар худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх бодлоготой нь холбоотой ажээ. Энэхүү татвар нь нүүрс, газрын тос, газрын ховор элемент, ховор метал зэрэг эрдэс баялаг болон бусад 730 гаруй нэр төрлийн  бараа бүтээгдэхүүнд хамаарах юм байна.

Тус улс нь АСЕАН-ы гишүүн орнууд болон Чили, Пакистан, Шинэ Зеланд, Хойд Солонгос, Энэтхэг гэх мэт 40 улс оронтой хийх худалдаанд энэхүү “хөнгөлөлттэй” импортын татварын хувь хэмжээг мөрдөх юм байна.

Хятад улс нь сүүлийн жилүүдэд нүүрс, түүхий нефтийн импортыг дэмжих бодлого баримтлах болсон. Гэвч Монголоос оруулж ирэх нүүрсний импортдоо ирэх оноос эхлэн бүтээгдэхүүний тонн тутамд нь 10-20 ам.доллар ногдуулахаар зэхэж буй нь дээрх “хөнгөлөлттэй” импортын татвараас хоёроос гурав дахин их хувь хэмжээ юм.

Б.Төгс   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж