“Барса” шилдгийн шагналыг бөөндлөө

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Барса” шилдгийн шагналыг бөөндлөө

Хагас зуун жилийн түүхтэй, дэлхийн 40 гаруй оронд уншигчтай хөлбөмбөгийн тэргүүн сэтгүүлүүдийн нэг “World Soccer” 1982 оноос эхлэн дэлхийн шилдэг хөлбөмбөгч, шилдэг баг, шилдэг дасгалжуулагчийг тодруулдаг уламжлал бий болгосон юм. “World Soccer” сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар тодордог энэ жилийн шагналын эзэд нь Испанийн “Барселона” багийнхан болсон байна. Уншигчдын 60 гаруй хувийн санал авсан Лионель Месси 2011 оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорчээ. Хамгийн сүүлд 1984 онд л Мишель Платини 54 хувийн саналтай оны шилдэг хөлбөмбөгч болж байсан юм. Аргентин довтлогч хоёр жилийн өмнө энэ шагналыг авч байсан. Түүнтэй хамгийн ойр өрсөлдсөн хөлбөмбөгч Криштиан Рональду 9,3 хувийн санал авсныг харьцуулбал ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагнал ч Мессид дахин очих төлөвтэй байна. Уншигчдын 7,6 хувийн санал авсан “Барселона”-гийн Шави гуравт бичигджээ. Харин шилдэг дасгалжуулагчийн төлөөх өрсөлдөөнд “Барса”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола, Уругвайн шигшээ багийн дасгалжуулагч Оскар Табарезтай өрсөлдөж, шилдгийн шагналыг авлаа. Гуравт “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Алекс Фергусон оржээ. Оны шилдэг багаар ч Каталоны баг зүй ёсоор тодорлоо. Тэдэнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн багууд, Копа Америкагийн аварга Уругвай, Европа лигийн аварга “Порту”. Харин оны шилдэг залуу тоглогчийн нэр хүнд “Сантос”-ын Неймарт очжээ.
 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж