П.Даш нарын гомдлыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

П.Даш нарын гомдлыг хэлэлцэж эхэллээ

ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж эхэллээ.  Өчигдөр болох байсан ч даргалагч шүүгч ирээгүй гэх үндэслэлээр нэг хоногоор хойшилсон хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, өмгөөлөгчөөр К.Бауржан, Б.Ганбаатар, Б.Түвшинбаяр, Д.Оросоо нар оролцож байна.  Тэднийг өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар буруутган, 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан юм. Харин П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж