Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажилд дагаж мөрдөх аргачилсан заавар, журмыг Улсын Ерөнхий прокурорын газраас боловсруулж гаргажээ.
Дээрх аргачилсан заавар журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт ярилцлага өнөөдөр 15.00 цагт УЕПГ-т болох юм байна.