ДХБ-д элсэх гэсэн 18 жилийн хүлээлт

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

ДХБ-д элсэх гэсэн 18 жилийн хүлээлт

Өнөөдөр Женев хотноо Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн орнуудын Сайд нарын дээд хэмжээний найм дахь удаагийн уулзалт болж байна. 18 жилийн турш хүлээсэн ОХУ-ыг энэхүү нэр хүндтэй байгууллагын гишүүн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх баримт бичигт гарын үсэг зурах нь энэ удаагийн уулзалтын гол үйл явдал байх юм.  Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Москвагийн цагаар 18.00 цагт болох бөгөөд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Эльюира Наибулина, ДХБ-ын тэргүүн Паскаль Лами нар оролцох юм. Гишүүнээр элсэх багц баримтад гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрөгдсөний дараа 220 хоногийн дотор баталгаажуулдаг байна. Оросын тал ашигтай байх бүхий л боломжоор ДХБ-тай тохиролцож чадсан хэмээн тус орны удирдлагууд үзэж байгаа юм. Энэ нь хөнгөн цагаан болон химийн бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгжүүдэд илүү ашигтай гэнэ. Учир нь Орос улс ДХБ-ын албан ёсны гишүүн болсон даруйд Европын холбоо металлургийн бүтээгдэхүүн нийлүүлж буй Оросын компаниудад тавьсан хоригоо цуцлах ёстой. Мөн тус улсын модны экспортын хоригийн тухай ч баримт бичигт тусгагдсан байна. ОХУ нь ДХБ-ын гишүүнээр элссэнээр манай улсын бараа, бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд нийлүүлэгдэхэд хил, гаалиас аваад импортын татварын хэмжээ буурах, хөнгөлөлт эдлэх зэрэг бусад таатай нөхцөл байдал бий болох нь дамжиггүй.          

Э.Од  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж