Ногоон намаас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Ногоон намаас мэдээлэл хийнэ

Монголын ногоон намынхан өнөөдөр өөрсдийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. 13.00 цагаас болох хурлаар гурван  асуудал ярих аж.

Нэгдүгээр Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах шинэ санаачлага, хоёрдугаарт метроноос арав дахин бага өртөг бүхий  хурдан нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх  боломжийн талаар мэдээлэх аж.

Сүүлийн асуудал нь орон нутаг дахь Ногоон намын гишүүдийг цагдаа нар дарамталсан талаар байх гэнэ. Тус намынхан эрүүгийн хуулийн 234 дүгээр заалтыг зөрчсөн цагдаа нарыг хуулийн байгууллагад өгөх болсон  тухайгаа хурлын үеэр танилцуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж