Монголд 108 сая тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Монголд 108 сая тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлжээ

Mандалговьд “Ereeny” төмрийн хүдрийн хайгуулын төсөл хэрэгжүүлж буй “FeOre” компани Австралийн хөрөнгийн биржид 35 сая ам.долларын хөрөнгө босгохоор өчигдөр IPO хийсэн байна. Уг IPO-н хүрээнд тус компани 140 сая ширхэг хувьцааг 0.25 австрали долларын нэрлэсэн үнэтэйгээр гаргажээ. Энэхүү хувьцааны арилжаагаар босгох хөрөнгийг тус компани “Ereeny” төмрийн хүдрийн төслийн нэмэлт хайгуул судалгаа болон цаашид хэрэгжүүлэх олборлолтын ажилд зарцуулах ажээ. Тус компани энэхүү төслийн хүрээнд 108 сая тонн төмрийн хүдрийн ЖОРК нөөцийг төслийн хайгуулын талбайд урьдчилсан байдлаар илрүүлжээ. Ойролцоогоор 3.26 ам км талбайг хамарч буй төслийн хайгуулын хэсэг нь төмөр замын сүлжээнээс 60 км-ийн зайтай орших бөгөөд Хятадын Эрээн хотоос 440 км-ийн алсад байрладаг ажээ.

"FeOre" компани ирэх хоёр жилийн хугацаанд багтаан төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөж байна.

Тус компани мөн Дорноговь аймагт “Дарцагт” төмрийн хүдрийн хайгуулын төсөл хэрэгжүүлж байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж