Утаанд зориулж байгаа мөнгөөр маскны үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Утаанд зориулж байгаа мөнгөөр маскны үйлдвэр байгуулъя

“Ногоон шугам” ТББ болон “Дүдү
боловсрол” сан­гийнхан “Инээдэг маск” эрүүл мэндийн хөтөлбөрийг
хэрэгжүүлж байгаа. Энэ хү­рээнд 2000 гаруй иргэнд утаанаас бараг л 100
хувь хамгаалдаг маскийг тарааж эхэлсэн гэнэ. Энэхүү мас­кийг БНСУ-ын
“Жанжон” үйлдвэрээс маш олон дав­хар шүүлтүүр хийлгэж байж авчирсан юм.
Харин маскных нь өртөг болох 30 сая төгрөгийг нийслэлийн Агаа­рын
чанарын алба бо­лон иргэдийн хандиваар цуг­луулсан гэж байгаа. Ер нь
утаанд жил бүр тэрбум тэр­бум төгрөг зарцуулж бай­хаар өвлийн хэдэн сар
зүүх олон давхар шүүлтүүр бү­хий маск худалдаж аваад л асуудлыг
шийдчихвэл яа­сан юм бэ. Өртөг ч хямд тус­на. Уушги л бүтэн байвал бусад
нь яадаг юм. Гадаадад очиход утаа үнэртэнэ үү, байна уу. Хэнд хамаатай
юм.  Яваандаа БНСУ-аас маск экс­портлохоо болиод олон давхар шүүл­түүр
бүхий маск үйлд­вэрлэдэг улсын томоохон үйлдвэртэй болчих хэрэгтэй.
Утаанд мөнгө зарцуулаад л байдаг буурахгүй л байгаа юм чинь тэр мөнгийг
маскны үйлдвэр барихад зарцуулах нь шударга ёсонд нийцнэ. Ядахдаа
ууш­гиа бүтнээр нь авч үлдэе л дээ. Нөгөөтэйгүүр, утаагаар бүрхүүлэх
чинь дайны аюулаас хамгаалдаг гээд байдаг байх аа. Ямар сайндаа л
“Улаанбаатарыг бөмбөгдөөд ир гээд алан хядагчид онгоц явуулахад цаадуул
нь тэр хот чинь аль хэдийнэ сүйрсэн юм шиг байна. Утаа суунаглаад л
байна шүү дээ” гэж хэлсэн гэдэг онигоо хүртэл гарчихсан байх вэ дээ.
Тэгэхээр нөгөө байнга муулаад байдаг утаа чинь хэзээ нэгэн цагт биднийг
аварч мэдэхээр л юм байна. Хотын удирдлагууд маань утаагаа бууруулахгүй
байгаа нь цаанаа нэг юм бодсоных л байлгүй дээ. Тэгэхээр учир начрыг нь
олж байж шүүмжлэх ёстой байгаа биз. Шүүмжилж байхын оронд утаатай ч
гэсэн эрүүл үлдэх боломж байгааг олж харсан “Ногоон шугам” ТББ болон
“Дүдү боловсрол” сангийнханд баярлах хэрэг­тэй байх аа. Тэд маскны
мөнгөнөөс идсэн байна уу, үгүй юу хэнд хамаатай юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж