Ц.Энхтүвшин Вьетнамд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Ц.Энхтүвшин Вьетнамд айлчилж байна

БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын Сайд ноён Чанг Дай Куанг-тай хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудал ялангуяа, олон улсын терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, мансууруулах бодис, хар тамхи болон өндөр технологийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх асуудлаар Засгийн газар хооронд хамтран ажиллах баримт бичиг байгуулахаар тохиролцов. Мөн түүнчлэн БНСВУ –ын Ерөнхий сайд ноён Нгүен Тан Зунг-д ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Вьетнамын Ерөнхий сайд төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Вьетнам, Монголын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт аль болох бодитой бөгөөд үр дүнтэй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдгаа цохон тэмдэглээд хоёр талын аюулгүй байдлын салбарын албан ёсны яриа хэлэлцээг өндрөөр үнэлэв. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын айлчлалын бүрэлдэхүүнд Цагдаагийн Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин Штабын өндөр албаны хүмүүс болон ҮАБЗ-ийн шинжээчид дагалдан яваа юм. Айлчлал амжилттай үргэлжилж байна.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж