Монгол улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд Нью Йорк дахь БТГ энэ сарын 9-нд "Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа 50 жилд" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны үзэсгэлэнгийн танхимд хийв.



Уг үзэсгэлэнд Монгол Улс, НҮБ-ын 50 жилийн хамтын ажиллагааны түүхийг харуулсан 88 ширхэг фото зургийг толилуулжээ. Үзэсгэлэнг Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг, НҮБ-ын Харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн асуудал эрхэлсэн ЕНБД-ын орлогч Акасака нар нээж үг хэлэв.

Нээлтэд НҮБ-ын өндөр албан тушаалтнууд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, дипломатууд, НБДГ- ын ажилтнууд болон бусад зочид оролцжээ.

Үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл уг байранд үргэлжлэх бөгөөд дараа нь НҮБ-ын өөр байранд үргэлжлүүлэн үзүүлнэ.