”Газар тариаланг цаг агаараас хараат бус болгоно”

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

”Газар тариаланг цаг агаараас хараат бус болгоно”

Газар
тариалангийн салбарын ус­лалтын системийн өнөөгийн бай­­дал,  хүрэлцээ
хангамжийн та­­лаар Хүнс, хөдөө аж ахуй, хөн­­гөн үйлдвэрийн яамны Газар
тариалангийн бодлогын хэрэгжил­тийг зохицуулах газрын Техник,
технологийн хэлтсийн  мэргэ­жил­тэн Х.Кенжегүлтэй  ярилцлаа.

 

-Усалгаатай газар тариалан гэж чухам юу юм, Дэлхий нийтэд үүнийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ
онд манай дэлхийн хүн амын тоо долоон тэрбумын босгыг давлаа. Үүнтэй
зэрэгцээд хүнсний хангамж, баталгаат байдал улс бүрийн өмнө тулгамдсан
асуудал болоод байна. 1980-аад онд дэлхий нийтэд тариалангийн талбайн 15
хувийг усалгаатай талбай эзэлж байсан бол 2010 онд 17 хувь болж өсчээ.
30 жилийн хугацаанд дэлхий даяар усалгаатай талбайн хэмжээ дөнгөж хоёр
хувь л нэмэгдсэн байх юм. Ийм газар тариалангийн нийт бүтээгдэхүүний
тавиас илүү хувийг хураан авч хүн амыг хүнс, тэжээлээр хангаж байна.
Ойрын 20 жилд багтаан Олон улс тариалангийн талбайн 40 хувийг усжуулах
зорилтыг хэрэг­жүү­лэхээр хүчин чармайлт гаргаж байгаа. Манай орны хувьд
ч багагүй ахиц, дэвшил гарлаа.  2011 онд улсын хэмжээгээр 46.5 мянган
га талбайд усалгаатай тариалан эрхэлж байгаагаас үр тариа 10.8 мянган
га, төмс 11.6 мянган га, хүнсний ногоо 7.7 мянган га, жимс, жимсгэнэ 2.6
мянган га, малын тэжээл 4.3 мянган га, усалгаатай хадлан 9.3 мянган га
талбайд ургац тариаллаа. Улсын хэмжээгээр ургац тариалсан нийт талбайн
12 хувийг усалгаатай тариалан эзэлж байгаагийн дотор дөрвөн хувь нь үр
тариа, 78 хувь нь төмс,  41 хувь нь малын тэжээлийн талбай тус, тус
эзэлж байгаа.

-Усалгаатай талбайгаас ер нь хэдий хэмжээний  ургац хураан авдаг вэ?

-Манай
орны хувьд усалгаатай талбайгаас хураан авч байгаа урга­цын хэмжээг
дэлхийн дундажтай харь­цуулахад бага л даа. Энэ нь эрдэс бор­дооны олдоц
муу, үнэ өндөр бай­дагтай холбоотой. Мөн усалгаатай нөхцөлд зо­риулсан
эрчимжсэн сортыг сонгон та­риалдаггүй, усалгааны горим, тех­но­логийг
баримталдаггүй зэрэг­тэй холбоотой гэж эрдэмтэд үздэг.

-Энэ онд  ийм талбайгаас хэр хэмжээний ургац хураан авав?

-Монгол
Улс 2011 онд усалгаатай талбайгаас үр тариа 19.8 мянган тонн, төмс 157
мянган тонн, хүнсний ногоо 105.2 мянган тонн, жимс, жимсгэнэ 627.8
мянган тонн, малын тэжээл 16.6 мянган тонныг тус тус хураан авлаа. Энэ
нь улсын хэмжээгээр хураан авсан үр тарианы ургацын 6.8 хувь, төмсний 
78.8 хувь нь болж байгаа юм. Ер нь усалгааг технологийн дагуу зөв хийх
юм бол нэгж га-аас авах ургацын хэмжээ өндөр байх нь мэдээж. Жишээлбэл
энэ онд Орхон аймгийн “Бүтлийн-Ундарга” ХХК, Хөвсгөл аймгийн “Улаан-Од”
ХХК, Увс аймгийн “Алтандуулга” ХХК, зэрэг компаниуд усалгаатай
талбайгаас 30-40 центнер ургац хураан авсан.  

-Тариаланчидтай
уулзаж байхад усалгаатай болгочихвол энэ талбайгаас ихээхэн ургац
хураачих боломж байдаг. Даанч услалтын систем барихад зардал өндөр гэх
үг унагах нь элбэг сонсогддог. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Үнэхээр
тийм байдаг. Услалтын системийг шинээр барих уу, сэргээн засварлах уу
гэдгээс хамааран нэг га-ийн хөрөнгө оруулалт ялгаатай. Шинээр услалтын
систем барихад нэг га талбайд дунджаар одоогийн зах зээлийн ханшаар
тооцвол 4.5-5 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаарддаг. Төр засгаас
усалгаатай га­зар тариаланг хөгжүүлэхэд анхаарч, тодорхой хэмжээний
дэмжлэгийг та­риаланчдад үзүүлж байна. Үүнд зөвхөн төрийн оролцооноос
гадна тариаланчдын оролцоо ч маш чу­хал. Монгол Улсын Зас­гийн газрын
2008-2012 оны үйл ажил­лагааны мөрийн хөтөлбөрт бат­­лагдсан усалгаатай
тариаланг хөг­­жүүлэх зорилтыг амжилттай хэрэг­­жүүлэхэд төр, иргэн, аж
ахуйн нэгж, гадаадын төсөл хөтөлбөр зэрэг бүх талын хамтын оролцоо их үр
дүн үзүүлж байна.  2008-2011 онуудад улсын хэмжээгээр 228 услалтын
системийг шинээр барьж, сэргээн засварласнаар 33.2 мянган га талбайг
усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж орууллаа.

-Услалтын
систем барихад заавал зураг төсөл хийлгэх шаард­лагатай юу гэж
тариаланчид их асуудаг. Үнэ өртөг нь ч нэлээд өн­дөр байдаг юм шиг байна
лээ?

-Барилгын тухай хуулиар услал­тын системийг шинээр
барих, сэр­гээн засварлахад заавал зураг төсөл хийлгэсэн байх
шаардлагатай. Үнэ хөлс, тусгай норм, хэмжээгээр тог­тоосон байдаг.
Усалгаатай тариа­лан­гийн хөгжилд хайгуул судалгаа, зураг төслийн ажил
үндсэн суурь нь болж өгдөг онцлогтой. Иймээс 2008 оноос эхлэн энэ
чиглэлийн ажлыг эрчимжүүлж Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Зав­хан,
Архангай, Төв зэ­рэг зургаан аймгийн нутаг дэвсгэрт, Хэр­лэн, Орхон,
Ховд, Улз, Онон зэрэг 15 то­моохон голын хөн­дийд усалгаатай хад­лан,
тариаланд тохи­ромжтой талбайн хай­гуул судалгааг хий­сэн. Мөн төрийн
болон орон нутгийн өмчийн 34 услалтын сис­темийн барилгын ажлын зураг
төсөл, төсвийг захиалан  хийгээд бай­гаа. Энэ ажлын үр дүнд 1990 оноос
өмнө ашигладаггүй байсан 21 услалтын системийг сэргээн засварлаж
ашиглалтад оруулснаар олон мянган айл өрх, иргэдийг хүнсний ногоо тарьж,
амьжиргаагаа сайжруулах боломжийг хөдөө орон нутагт бий болголоо.

-Усалгаатай
тариаланг ихэнхдээ урсгал ус, гол мөрөн түшиглэж байгуулсан байдаг.
Урсгал усгүй газар гүний ус ашиглан газар та­риаланг усалгаажуулж болох 
уу?

-Болно болно. Гэхдээ бодолцох зүйл бас бий. Газрын
доорхи ус эрдэсжилт ихтэй, түүнийг олборлож хэрэглэхэд өртөг, зардал их
гардаг, олон зуун га-г услахад усны нөөц хязгаарлагдмал байдаг. Өөр
хүчин зүйлүүд бас бий. Багахан хэмжээний талбайг дуслын болон хөрсөн
доо­роос услах арга технологийг ашиг­лах нөхцөлд газрын доорхи усыг
хэрэглэж болно. Манай улсад ашиг­лаж байгаа услалтын системийн 20 орчим
хувийг газрын доорхи усаар хангадаг.

-Газар тариалангийн
үйлдвэр­лэл бол цэвэр байгалийн хараат гэж ярьдаг. Гэхдээ услалтын
системээ шийдчихвэл тариаланч хүн тэнгэр харах шаардлагагүй юм шиг
санагдаж байна. Улсаас энэ талын ажлыг хэр дэмжиж байна вэ. Мөн цаашдын
төлөвлөгөөнөөсөө дурдахгүй юү?

-Усалгааг шийдснээр бүх юм
сайхан болчихно гэж байхгүй л дээ. Технологи, горим, цаг хугацаа,
байгаль дэлхийн араншинг хүртэл боломжийн тооцоолж байж газар
тарилангийн үйлдвэрлэл явагддаг. Ойрын 12 жилд багтааж усалгаатай
тал­байн хэмжээг 80 мянган га-д хүр­гэх хэрэгцээ шаардлага байна. Ер нь
бол манай улсад 100 мянган га-д тариалж, усалж чадвал төмс, хүнс­ний
ногоо, малын тэжээл, жимс жимсгэний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад
үр тарианы 30-аад хувийг услалтын системээр үйлдвэрлэх боломжтой. Ийм
газар тариаланг хөгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийн баталгаат
байдал сайжирч, тариаланчид бай­галь цаг уурын өөрчлөлтийн эрх­шээлээс
ангижрах цорын ганц бо­ломж гэдгийг өнөөдөр дэлхий ний­тээр хүлээн
зөвшөөрч байна.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж