Гандан буурахгүй Ганбаатар

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Гандан буурахгүй Ганбаатар

Улс орон даяар багш нар ажил хаях хэрэгтэйг сануулж, дуулиан тарьсан хүн бол Монголын үйлд­вэрчний эвлэлүүдийн холбооны ерөн­хийлөгч С.Ганбаатар. Гэхдээ түү­нийг шүүмжилж, буруутгах үндэслэлгүй юм. Учир нь тэрбээр ажилтан, албан хаагчдын эрх аш­гийн төлөө үг хэлж, дуугарах үүрэг­тэй. Энэхүү үүргийнхээ дагуу ца­лин нэмэхийг шаардаж байгаа л хэрэг. Бас гандан буурахгүй зүтгэж явна. Уг нь Засгийн газраас цалинг ирэх оны дөрөв, аравдугаар сард нэмэх шийдвэрийг гаргасан. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлд­вэрчний эвлэлийн холбооныхон “Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалин нэм” хэмээн шаардаж бай­гаа. Шаардлагаа баталгаажуулан өнгөрсөн даваа гарагаас эхлэн хугацаагүй ажил хаясан юм. Харин эрүүл мэндийн болон урлагийн салбарынхан, хүч­ний байгууллагынхан буюу цаг­даа, онцгой байдлын ажилчид тэдэнтэй нэгдэхээ илэр­хийлээд байгаа. Хугацаагүй ажил хаялт нь эцэг эхчүүд болон сурагчдад хүндхэн тусаж байна. Асуудлыг бүр хурцдахаас нь урьтаж Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбарын ажилтнуудын ажил хаялт зохион байгуулах түр хорооныхонтой уулз­лаа. Гэхдээ цаашид энэ ажил хаялт үргэлжлэх эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа юм. Ямартай ч Засгийн газрын тэргүүнийг ца­лин нэмэхэд анхаарах хүртэл нь С.Ганбаатар ажиллаж чаджээ. Гэхдээ түүнийг “Ирэх сонгуулиар өрсөлдөх PR-аа одооноос эхэлж байна” гэж ярих хүн цөөнгүй бий. Бас Иргэний Зориг, Монголын Ногоон намыг нэгдсэний дараа тэндээс нэр дэвших бодолтой гэх яриа дуулдсан. Үүнийг илтгэх шиг Иргэний Зориг, Монголын Ногоон намынхан уг ажил хаялтыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж