Өвөрхангайд хууччуул хүч үзнэ | News.MN

Өвөрхангайд хууччуул хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд хууччуул хүч үзнэ

Өвөрхангай аймаг 112.1 мянган /2010 оны хүн амын тооллогын дүнгээр/ хүн амтай юм. Тэднийг төлөөлж парламентад дөрвөн гишүүн сонгогддог байв. Өвөрхангайн нутгийн хүүгээс авахуулаад нутаг ондоо хүмүүс ч өвөрхангайчуудыг төлөөлөхийн тулд хүч үзэж, оюун ухаанаа уралдуулсан билээ. Гэхдээ тус аймгаас хэдхэн хүний нэр л чихэнд дуулдсаар удаж буй. Тэд бол Г.Батхүү, Д.Лүн­дээжанцан, Д.Сугар, Р.Ба­дамдамдин, З.Энхболд нар юм. Өвөрхангайчууд МАХН /хуучнаар/, Ардчилсан на­мынханд адилхан хандсаар ирсэн. Нэг сонгуулиар МАХН-ыг дэмжсэн бол дараагийн сонгуулийн үеэр Ардчилсан намынханд саналаа өгч байх жишээтэй.

УИХ-ын 1992 оны сон­гуу­лиар өвөрхангайчууд МАХН-аас нэр дэвшсэн дөр­вөн ги­шүүнийг дэмжин гар өргөсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, О.Батмөнх, Ж.Батсуурь, Ш.Бат­­баярыг нэгэн дуугаар сонгож, саарал ордны /хууч­наар/ зүг хүлгийн жолоо атгуулсан юм.

Дөрвөн жилийн хуга­цаанд хэн, хаана, юу хийв гэдгийг харж, сонс­сон сонгогчид УИХ-ын 1996 оны сонгуультай нүүр тулав. Харин энэ удаа тэдний сонголт “Ганцхан нам” гэсэн далбаан доор байгаагүй. Тэд “Ардчилсан холбоо” эвслээс Х.Дашзэвэг, Р.Бадамдамдин, МАХН-аас Д.Лүндээжанцан, Ш.Бат­баяр нарт саналаа өгөв. Энэ сон­гуу­лиас хойш УИХ-ын гишүүн Д.Лүн­дээжанцан Өвөрхангайд өөрий­­гөө дархалж чадсан юм. Тэр­бээр Улаанбаатар хотод төрж, өссөн бө­гөөд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул гэдгээрээ ба­хархдаг юм билээ. Уугуул нутаг нь байсан учир Өвөрхангайд сонгогдон ялалт байгуулахад дөхөм байсан биз. Д.Лүндээжанцан хууль эрх зүйн салбарт олон жил ажилласан. Мөн “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийг үүсгэн байгуулж, эх­нэр Оюунцэцэг нь захирлаар  ажиллаж буй. Хуульчдын хойч үе болсон оюутан, залууст Д.Лүн­дээжанцан гишүүн өөрөө лекц уншдаг юм билээ. Анх 1992 оны сонгуульд ялснаасаа хойш өдгөөг хүртэл парламентад Өвөрхангай айм­гийнхныг төлөөлсөөр явна. Энэ ху­гацаанд тэрбээр 2004-2007 онд УИХ-ын дэд дарга, 2007 онд УИХ-ын даргын хариуцлагатай албан тушаалыг хашсан. Сонгууль бүрт МАХН-аас Д.Лүндээжанцан заавал нэг суудал авна гэдгийг Ардчилсан нам болон бусад сөрөг хүчнийхэн нь мэддэг болчихсон гэхэд хол зөрөхгүй болов уу. Мөн түүнийг зураач, яруу найрагч гэдгийг хүмүүс андахгүй. Улс төрд оролцон тоглохоос гадна 20 гаруй шүлэг бичиж, нэг цомог, ном гарган яруу найргийн ертөнцөд хэдийнэ хөл тавьсан билээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжан­цангийн дараа орох буюу Өвөр­хан­гай аймагт хоёр удаа сонгогдсон хү­мүүс бол Р.Бадамдамдин, Г.Бат­­хүү, З.Энхболд нар. Тэд бол Ардчилсан намынхан. Энэ нь тус аймгийн сон­гогчдын бодол, санаа, санал Ард­чилсан на­мынхан руу чиглэж буйг илтгэнэ. Р.Бадамдамдингийн ту­хайд 1996-2000, 2004-2008 онд нутгийн олноо төлөөлөн УИХ-д сууж байв. Харин 2008 оны сонгуулиар өвдөг шороодсоныхоо дараа “Мон Атом” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Цөмийн энергийн газар, “Мон Атом” төрийн өмчит компани хоорондоо уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр, өөр байр сууринаас ханддаг гэж үзэн Засгийн газрын тэргүүний тушаалаар албан тушаалаас нь чө­лөөлсөн юм. Асуудалд өөр, өөр байр сууринаас ханддаг нь “Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байна” гэх ярианаас үүдэлтэй аж. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Р.Бадамдамдин үүрэгт аж­лаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа ирэх сонгуульд өрсөлдөхөөр сэтгэл шулуудсан бололтой. Ямартай ч Өвөрхангайд нэр дэвших сураг дуулдана лээ. Сонгогчдынхоо итгэл сэтгэлийг хүлээн хоёр дахь удаагаа сонгогдсон эрхэм бол УИХ-ын дэд дарга Г.Батхүү. Тэрбээр анх УИХ-ын 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшиж, парламентад суусан нэгэн. Г.Батхүүг “Шунхлай” компанийг үүсгэн бай­гуулагч, Монголын томоохон биз­несмэн гэдгээр нь хүмүүс мэднэ. Мөн парламентад бизнесмэнүүдийн төлөөлөл олноор орж ирэх боллоо гэх шүүмжлэлийн “бай” болж бай­гаа. Гэвч одоо бол Өвөрхангайд дарх­лагдсан гишүүний тоонд орсон гэхэд болно. Ирэх сонгуулиар намаасаа нэр дэвших нь тодорхой байгаа.

Өвөрхангай төдийгүй Монголд хамгийн ихээр дуулиан тарьсан сонгуулиар УИХ-ын 2004 оны сонгуулийг нэрлэж болно. УИХ-ын гишүүн асан Д.Сугар 2004 оны сонгуулиар Төрийн өмчийн хорооны дарга асан З.Энхболдтой халз  үзэл­цэв. Уг нь “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшсэн З.Энхболд ялсан боловч Сонгуулийн ерөнхий хороо түүнийг УИХ-ын гишүүн болохыг нь хүлээн зөвшөөрөхгүй байв. Энэ маргаан дээд цэгтээ тулж, шүүхдэлцсэний эцэст З.Энхболд бараг хоёр жилийн дараа УИХ-ын гишүүнийхээ тангаргаа өргөжээ. Харин түүнтэй ана мана үзэж байсан Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргын суудалд тухалсан. Гэхдээ тэрбээр энэ суудалдаа тухтайхан сууж байгаа нь юу л бол. Байсхийгээд “Даргын суудлаас огцруулна. Авлигатай тэмцэх газарт шалгуулж байна” гэх яриа гарч, өөрөө уг яриаг үгүйсгэж байдаг. Д.Сугарт З.Энхболдоос хариугаа авах боломж ирэх сонгуулийн үеэр гарах бололтой. Учир нь Ардын намаас Д.Сугар 2012 оны сонгуульд өрсөлдөх юм гэсэн. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Зоригт дахин өрсөлдөх аж. Д.Зоригт гишүүн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул юм байна. Сонгогчдынхоо итгэлийг хүлээснээсээ хойш төрсөн нутагтаа багагүй хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Үүний нэг нь Хархорин сумын хуучин тариалангийн талбайг түшиглэн дэлхийд томоохонд орох чацарганы аж ахуй байгуулах, орчин үеийн техник технологи бүхий мах боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлжээ. Үүгээр ч зогсохгүй парламентын бийлэгжүү гишүүдийн тоонд оруулдаг юм билээ. УИХ-д сонгогдсоноосоо хойш хоёр жил орчим хэлд ороогүй тэрбээр сүүлийн жил гаруйн хугацаанд хэлд орж, одоо бүр хөлд орж байгаа ч гэж болно. Эдгээр томоохон “акул”-уудын зав­сар зайгаар Өвөрхангай аймгийн Ард­чилсан намын даргаар сонгогдсон Т.Хасбаатар ирэх сонгуульд өр­сөлдөх аж. Ерөнхий сайдтай “дайн” зарлаж, өөрийнхөө PR-ийг эхэлсэн тэрбээр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлчихсэн гэсэн. Мөн энэ тойрогт Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар өрсөлдөх сураг бий. Мэргэжлийн хянал­тын ерөнхий газрын даргаас на­мын нарийн бичгийн даргын ал­быг илүүд үзсэн Я.Содбаатар өвөр­хангайчуудын саналыг авч ча­дах болов уу. Өөрөө “УИХ-д нэр дэв­ших эсэхээ Сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын тө­сөл хэрхэн батлагдахаас хамаарч шийднэ” гэж байгаа ч нам нь түү­­нийг дэвшүүлэх нь тодорхой бай­гаа юм. Харин УИХ-ын гишүүд өчиг­дөр “тоглоом”-ын дүрэм бу­юу Сонгуулийн тухай хуулийн шинэ­­чилсэн найруулгын төслийг ба­­тал­лаа. Иймээс мажоритари, про­­пор­циональд нэр дэвшигчид өр­­сөл­дөнө гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энх­­болд, Т.Хасбаатар нар 28-д оро­хоор төлөвлөсөн бололтой. Ма­жо­ритари буюу 48-д УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар байх аж. Гэхдээ шинэчилсэн хуулиар бол Өвөрхангай   дөрвөн мандат хоёр болж буур­на. Тэгэхээр өвөрхангайчууд хоёр­хон хүний нэрийг дугуйлах юм. Гэх­дээ сонгуулийг хуучин хуулиар явуулж мэдэхээр байгаа. Ямартай ч аль ч тогтолцоогоор явуулсан Өвөрхангайд хууччуул өрсөлдөх нь тодорхой байна.      

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-12-16 180.149.93.3

ЛҮНДЭЭ нутагтаа босоо хүн Одоо 6 дахь удаагаа сонгож рекорд тогтооно Бараг ганцаараа 6 дахь удаагаа сонгогдох байх аа Яагаад гэвэл Дэмбэрэл Нямдорж 2 одоо болоо ш дээ

Avatar

555 2011-12-16 202.179.11.30

ehnbold garch irne

Avatar

Зочин 2011-12-16 182.160.55.141

лундаа ах түрүүчийн ёонгуулиар гарахдаа өөрийнхөө намын шалигдамбын саналаас хусаад гарч ирсэндээ тэр нөхөр нь харин тэр өдөрт нь сонгуулийн саналаас 700 санал луйвардсаныг нь тв-ээр цацаадахсантэгээд л нам болсон бодвол нам нь мөнгө албан тушаал амлаж дуугай болгох шиг болсон дараа нь Аялал жуулчлалын газрын дарга болгосон байсан ийм л луйварчин гар даа Лүндээ чинь өгөршсөн коммуистаа гэж

Avatar

Зочин 2011-12-16 182.160.55.141

ЗЭнхболдоос бусад нь шаансгүй

Avatar

shinechleh heregtei 2011-12-16 124.158.107.58

oo odoo shine hvn gargay l daa manaihan dandaa l ed nar shal demii lundaajantsan bol yah we arai gaigui zenold ch bas l demiil garuudin neg shde manaid ed naraas oor hvn baidaggui ymu haashaa ym

Avatar

Зочин 2011-12-16 202.55.191.37

ЗАР Матар сувдан загас могойн арьсан эр эм түрийвч 20-50 хувь ханын алтадмал танан цаг англи шаазан сувенир 30аад төрлийн заан морь хос шувуу зэрэг бэлэг дурсгалын бүх бараагаа 10-70 хувь хямдарлаа ВИВА шоп СКАЙ их дэлгүүр 2 давхар 99000833 91195733 55252238

Avatar

iuuuu 2011-12-16 202.179.14.127

yg uneen manangaas l lab songohguini todorhoi

Avatar

iuuuu 2011-12-16 202.179.14.127

yg uneen manangaas l lab songohguini todorhoi

Avatar

songogch 2011-12-16 202.179.14.127

BID ARHINII HAIMAACHIN JIL BUR 2000 MONGOL HUN ALDAG BATHUU MOHOO SUH LUNDAA BANKNII LUIBARCHIN ZORIGT BELTREG ENHBOLD NARIIG L LAB SONGOHGUI TA NAR b** GORID

Avatar

XASBAATAR 2011-12-16 202.72.246.84

Xasbaatar shig bolovsroltoi oyunlag shine uyeer tsus selbex yumsaan Xasbaatar Ovorxangain uuguul gej duulsan

Avatar

Зочин 2011-12-16 203.91.117.4

БИ бол Энхболд Лундаажанцан хоёрыг гараад ирээсэй гэж бодож байна

Avatar

Зочин 2011-12-16 120.51.67.248

Gants garah hun ni Lundeejantsan gishuun baihoo Busad ni bugd hulgaich luivarchid yum bish uu

Avatar

Зочин 2011-12-16 124.158.77.175

Тэр Хасбаатар гэдэг чинь Өвөрхангайнх юм уу Эрүүл биш байрын нөхөр сүржигнээд байсан юм ЗЭнхболдын шахааны золиосны морь гэсэн биздээ

Avatar

Зочин 2011-12-16 202.131.233.59

zoliosnii mori gej yug heldeg yum be ogt sonsoj bgagui helleg bh tul sonirhol tatagdla

Avatar

Мухар сүсэг ,архи, луйварчин 3-аас сонгох уу 2011-12-16 202.179.20.165

Өвөрхангайчууд маш их хувь заяа муутай хүмүүс дээСонгууль болохоор мухар сүсэгт автсан дэлдэн нөхөр архи ганзгалсан морь ярьсан хөшөө босгодог хүн бас банк дампууруулж мөнгө босгодог луйварчин амьтан хуурамч дипломтой хулгайч коммунист залуугаас сонголт хийхийг тулгуулдагЭрүүл сэтгэдэг шудрага баялаг бүтээдэгшинээр сэтгэдэг мэдлэгтэй хүн байдаггүй юм уу

Avatar

Зочин 2011-12-16 202.179.20.151

Өвөрхангайчууд шинэ залуу хүнээ гаргаж ирээсэй Хасбаатарыг дэмжиж байна

Avatar

Зочин 2011-12-16 202.179.20.151

Өвөрхангайчууд шинэ залуу хүнээ гаргаж ирээсэй Хасбаатарыг дэмжиж байна

Avatar

МГЛ 2011-12-16 49.0.144.85

ТЭР БЭЛТРЭГ ЧИНЬ НЭР ХҮНД НЬ ГАЙГҮЙ БАЙГАА ШҮҮГАРНА БАТХҮҮГИИН ХУЛГАЙЧИИГ НУТГИИНХАН НЬ САЙН МЭДДЭГГҮЙ УЧИР ГАРНА БАТХҮҮ Ч ТЭГЭЭД ИХ ХУРАЛД СУУЖ ЗУВЧУУЛСАН ЮМАА МАНАХ ТОМИЛГООТОЙ ХҮН ЛУНДАА СУГАР БАДАМДАМДИН ШАРААЛ БОЛНО ДОО

Avatar

Buuritai shuu 2011-12-16 202.70.45.238

Lundeejantsan buuritai uchraas songogch olon 1990 onoos hoish dandaa songoog baigaa yum shig

Avatar

BI 2011-12-16 202.9.40.67

MAXH-s NEnhbayar SHIILEGDAMBIIG sungaand soij baina gesen shuu

Avatar

Зочин 2011-12-16 112.72.14.6

тийм ш дээ

Avatar

Горьдцон байцгаа 2011-12-16 122.254.127.34

Энэ МАНАН-чуудаас надад л лав сонгох хүн ганц ч алга Лүндээ их хуралд Замура авгай шиг л 20 жил боллоо Хөгжсөнгүй Батхүү Монголчуудыг архин далайд живүүлснийхээ төлөө л биш юм бол юуны төлөө сонгогдох юм бэ Сугар улсын үйлдвэрийн газруудыг авилгалд идүүлснийхээ л төлөө сонгогдохгүй юм бол өөр магтаал байхгүй Энхболд наашаа харж ярс ярс хэрэлдчихээл цаашаа харж Эрдэнэт үйлдвэрт интернет шахах гэх мэт бизнес хийх зорилгоор л суудлаа ашигладаг хүн Биелүүлж чадахгүй том том мөрөөдлөөс цаашгүй байсаар Лүндээгийн араас орлоо ш дээ Өшөө шинэ залуучуудыг бид хүсч байна

Avatar

зочин 2011-12-16 182.160.38.181

Эд нараас ЗЭнхболд л сонгогдоно Бусад нь гарахгүй Бадамдамдин гэж нөхөр Монголд цөмийн шаар булуулах шахсан Лүндээжанцан гэж хулчгар амьтан МАН дотрох луйварчин гэмт хэрэгтнүүдээ хамгаалсаар байгаад энэ намыг юу ч биш болгов

Avatar

Зочин 2011-12-16 112.72.14.6

Бэлтрэг яаж гардаг юм Муу адгийн луйварчин Худлаа хоосон чалчигч Хүний нүд харж чадхгүй дальдчаад

Avatar

лизингээр аваарай 2011-12-16 202.126.91.246

Та хvссэн бараагаа хамгийн хямдаар манай 1000zahia c o m-оос лизингээр авах боломжтой боллоо та ороод vзээрэй мөн хvссэн бараагаа та лизингээр авах боломжтой Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S Factory Unlocked олдохгvй гэдэгт 100 итгэлтэй байна Манай бvх бараа Америкаас 100 оригналь цоо шинэ vйлдвэрийнхээ баглаа боодол битvvмжлэлтэйгээ орж ирдэг Та манайхаар ороод л vз таньд гарцаагvй таалагдна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг uзuuлэлт өнгө uзэмж брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн 100 оригналь цоо шинэ uйлдвэрийхээ баглаа бooдол битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлала

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж