Forbes-ийн сурвалжлагч Калеб Мелбигийн зохиосон энэ ном комикс хэлбэртэй юм байна. Хэдийгээр 1970-2011 оны үйл явдлыг номдоо багтаасан ч гол баатарынхаа Aplle компанийг орхиж, өөрийн NeXT компанийг байгуулсан 80-аад онд зохиолч түлхүү анхаарал хандуулжээ.
Номонд С.Жобс болон түүний анд, багш болсон японы санваартан Кобун Чино Отогава (Kobun Chino Otogawa) нарын харилцааг хөндсөний зэрэгцээ Apple-ийн тэргүүний амьдрал болон бизнесийн гүн ухаанд зэн-буддизм ямар нөлөө үзүүлсэн тухай өгүүлжээ.
Энд дахин сануулахад, Уолтер Айзексоны бичсэн “Стив Жобс” хэмээх намтарчилсан ном Amazon-ы 2011 оны шилдэг бэстселлер болсон билээ.
Стив Жобс удтал хүндээр өвчилсний эцэст өнгөрөгч 10 сарын эхээр таалал төгссөн юм. 2004 онд түүний ходоодыг тайрч, 12 нугалаа гэдсэнд мэс засал хийн, цөсний хүүдий, цөсний сувгийг авч, улмаар 2009 онд элэг шилжүүлэн суулгасан юм. Гэвч эмч нарын бүх оролдлого талаар өнгөрсөн билээ…
Эх сурвалж: reuters.com
“Стив Жобсын Зэн” номын зурагаас