“Мөнгөн үдэш” цэнгүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Мөнгөн үдэш” цэнгүүн боллоо

Ховд аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилийн баяр “Мөнгөн үдэш” цэнгүүн боллоо. Цэнгүүнд Ховд нутгийн уугуул Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа 1000 орчим ховдчууд хүрэлцэн ирж, нэгэн үдшийг өнгөрөөжээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулсан энэ үйл ажиллагааны өнгөрсөн жилийн арга хэмжээнд 400 орчим хүн оролцож байсан бол энэ жил ийнхүү 1000 хүн ирсэн байна. “Мөнгөн үдэш” цэнгүүнийг Ховд аймгийн нутгийн зөвлөл, 1994 оны төгсөгчид, Ховд аймгийн оюутан залуусын хөгжлийн төв хамтран зохион байгуулжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Цогзолмаа, Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Б.Болормаа нарын зэрэг нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа хүмүүс цэнгүүнд  ирж өнгө нэмжээ.

Энэ үдэш салбар салбарын тэргүүний залуусыг шалгаруулан есөн алдартнаар тодруулжээ. Б.Энхтөр, Л.Гансэлэм, Б.Ганбаатар, О.Бат-Эрдэнэ, Д.Оюунгэрэл, Б.Энхбат, С.Балжинням, М.Лхагвадорж, Б.Мөнхтөр нар алдартан болож шалгарсан байна. Цэнгүүнд Ховд аймгийн 92 багаас ирсэн шилдэг залуусын төлөөлөл оролцож тэдний дундаас 17 сумын шилдэг тэргүүний залууг шалгаруулж шагнажээ.

“Мөнгөн үдэш“ цэнгүүнд Харанга, Харш, Айзам, Motive зэрэг хамтлаг, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Voice group – ийн дуучин Д.Отгонжаргал нар ирж ая дуугаа өргөжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж