Сурагч солилцоогоор Говь-Алтайг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Сурагч солилцоогоор Говь-Алтайг зорилоо

Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 9А ангийн сурагч Ганболдын Түвшинтөр аймгаа төлөөлж сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдан Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуульд суралцахаар тус сумыг зорилоо. Тэрбээр Говь-Алтай аймгийн төвөөс 100 км зайтай Халиун сумын дунд сургуульд очиж нутгийн нэгэн айлд амьдрах юм байна. Өмнө нь гэрээсээ бие даан хол явж үзээгүй түүний хувьд шинэ газар тэр тусмаа хөдөөгийн суманд очиж шинэ найзуудтай болно гэхээс яарч байгаагаа ангийнхандаа ярьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сурагч солилцоо” зорилтот нэвтрүүлгийг МҮОНТ-ийн уран бүтээлийн гуравдугаар нэгдлээс хүүхэд, залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, нийгмийн харилцаанд өөрийгөө зөв авч явахад нь туслан, монгол хүн Монгол орноороо бахархах бахархлыг бий болгох зорилготой хэрэгжүүлж байгаа юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж