111 хүүхдийг гэрийнхэнд нь хүлээлгэж өгөв

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

111 хүүхдийг гэрийнхэнд нь хүлээлгэж өгөв

Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд хараа хяналтгүй 157 хүүхдийг бүртгэжээ. Мөн тэднийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Энэ үеэр хүүхэд бүрийг дулаан хувцастай болгож, 111 хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Саяхнаас Монгол Улсын Шадар сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хараа хяналтгүй хүүхдүүдэд нийгмийн олон талын үйлчилгээг хүргэхийг зорих болсон. Иймэрхүү аргаар тэднийг нийгэмжүүлж, хараа хяналтгүй хүүхдүүдийн тоог бууруулахыг хичээж байгаа аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж