Лосолын гэхээсээ илүүтэйгээр "Хар нүдэн бүсгүй" дуугаараа овоглогдох болсон дуучин Болдбаатарыг нэгэнтээ торгон хоолойтой дуучин хэмээн мэргэжил нэгтнүүд үнэлсэн байдаг. Тэрбээр хэвлэлийнхнээс зай барьдагаараа алдартай. Шинэ жил, баяр ёслолгэхэд ганц дуугаа гурван саяар дуулж ихээхэн үнэд ордог болохоор дуучин Болдбаатар зохиолын дуучид дотроос хамгийн их орлоготойд тооцогддог. Москва хороолол дахь хоёр өрөө байраа Зайсан дахь хаусаар сольж, шинэхэн “Лэксус 470” маркийн машин хөлөглөн давхих болсон нь үүнийг бэлэхнээ гэрчлэх мэт. Жил бүр тоглолт хийж, CD-гээ гарган уран бүтээлдээ цаг зав гаргадаг түүнийг энэ жилийн тоглолтоо хэдийд хийх бол гэсэн фенүүдийнх нь сураг ажиг ихээхэн байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт хэсэг нөхдийн хамт хийморио сэргээх далимдаа анд гарсан дуучин залуу маань хөдөө явж байгаад гэнэт бие нь муудан ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Хамт явсан хүмүүс нь сандарсандаа 80 гаран километр давхин хот руу орж ирсэн бөгөөд шууд нэгэн хувийн эмнэлэгт хүргэжээ. Хэдийгээр яаралтай эмнэлгийн тусламж авсан гэх боловч одоогоор түүний биеийн байдал сайнгүй. Чухам ямар шалтгаанаар түүний бие ийн муудсан бас энэ талаар мэдээллийг ар гэрийнхэн нь өгөхөөс татгалзсан гээд энэ хэрэг явдал тун бүрхэг байгаа аж. Уг нь тун удахгүй дуучин Бямбажавтай хамтран уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байсан ч түүний биеийн байдлаас болж тоглолт нь хойшлогдож магадгүй болоод байна. Ямартаа ч ард түмний хайртай дуучин маань удахгүй бие нь илааршиж уран бүтээлээрээ ард түмэнтэйгээ уулзах байх гэсэн итгэлтэйгээр түүний фенүүд хүлээж байна.
Эх сурвалж: West.mn