ОАТ-ын тэмдэг гэж үрчийсэн цаас л байдаг шүү дээ | News.MN

ОАТ-ын тэмдэг гэж үрчийсэн цаас л байдаг шүү дээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

ОАТ-ын тэмдэг гэж үрчийсэн цаас л байдаг шүү дээ

Шинэ жил болох гэж байна. Та шинэ жилийнхээ оргилуун дарс, архи сонгож авахдаа онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч уу, үгүй юу гэдгийг нь шалгаж авч байна уу? Хуурамч бүтээгдэхүүнээс болж хохирох вий гэсэн айдас байдаг уу? гэсэн асуултанд иргэд ингэж хариулж байна.

ЧД-ийн иргэн Д.Сэлэнгэ: Хуурамч үгүйг нь ялгана гэдэг бэрх

-Ер нь бол баярын архи, дарсыг тухайн байгууллагынхаа гэрээт борлуулагчаас авдаг. Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч үгүйг бол ялгахгүй. Ямар ч гэсэн шилийг нь дарсан цаас байвал л найдвартай гэж бодоод л авдаг ш дээ. Тийм сайн анзаарч харж байгаагүй юм байнаа. Үрчийсэн үрчийсэн цааснууд л байдаг ш дээ. Гэхдээ найдвартайг нь бодоод болж л өгвөл үйлдвэрээс нь авахыг хичээдэг дээ. Хуурамч бүтээгдэхүүнээс болж хохирох вий гэж хүн бүр л бодно ш дээ. Гэвч хуурамч үгүйг нь ялгана гэдэг үнэхээр бэрх.

СБД-ийн иргэн Б.Цэрэндорж: Хуурамч юм авчихвий гэж айгаад ч яах билээ, бүгд л хулхи байдаг

-Мэдээж шинэ жилийг оргилуун дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Дарсны хуурамч үгүйг бол ёстой ялгаж мэдэхгүй юм даа. Дарсанд онцгой албан татварын тэмдэгт байдаггүй шиг санагдах юм. Архины тэмдэгтийг бол байнга харж авдаг л даа. Бүгд л адилхан цаасаар бөглөөг нь дарсан байдаг ш дээ. Хуурамч архинд хордлоо гэж л байдаг юм. Үйлдвэрийн юм найдвартай байх гэж бодож л авдаг ш дээ. Онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлвэрлэдэг гэж сонсож л байсан. Тийм болохоор мэддэг архиа л сонгодог. Тэр тэмдэгтийг нь хуурамч нь уу, жинхэнэ үү гэдгийг ер нь ялгахгүй шүү дээ. Мэддэг мэргэжлийн хүмүүс нь л ялгах байлгүй. Хуурамч бүтээгдэхүүн авчихвий гэж айгаад ч яах билээ. Угаасаа бүгд л хуурамч хулхи байгаа ш дээ. Найдвартай юмуу гээд дэлгүүрээс хүнс авахаар хуурамч л байдаг. 

Иргэн н.Бат: Хуурамч уу, үгүй юу гэдгийг ялгах гол зүйл чинь онцгой албан татварын тэмдэг шүү дээ

-Онцгой албан татварын тэмдэгтийг нь анхаарч авалгүй яах вэ? Хуурамч бүтээгдэхүүн үү, үгүй юу гэдгийг ялгах гол зүйл чинь л тэр шүү дээ. Би баталгаатай газраас нь хүнсээ сонгодог болохоор хуурамч бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Хэрэглэх вий ч гэж айдаггүй.

СХД-ийн иргэн н.Цэрэннамжил: Монголд ер нь баталгаатай
 хүнс гэж байдаг юмуу

-Хуурамч уу үгүй юу гэдгийг нээх чухал болгож байгаагүй юм байна шүү. Хараад л онцгой албан татварын тэмдэгтэй л бол худалдаад л авчихдаг ш дээ. Авсан нь хуурамч үгүйг бид ямар мэдэх биш дээ. Мэргэжлийн хүн нь мэдэх байх л даа. Зарим нэгэн хүмүүс архи ууж үзээд хуурамч нь байна, жинхэнэ нь байна л гэдэг. Би ялгадаггүй юм аа. Нээх сайн харж авдаггүй. Онцгой албан татварын тэмдэгт гэдгийг бол хуурамч үгүйг бид мэдэхгүй ш дээ. Хуурамч нь ч жинхэнэ нь ч ялгаагүй л байдаг юм билээ. Монголд ер нь баталгаатай хүнс гэж байдаг юм уу даа. Хүнсний аюулгүй байдал гэдэг юм чинь аль хэдийн алдагдчихаад байгаа ш дээ.

СБД-ийн иргэн Отгоо: Дэлгүүрт ороод гарт
тааралдсаныгаа аваад л харьдаг

-Оргилуун дарсыг баяраар ганц буудуулж байгаа юм болохоор нээх сүр болоод шалгаж авдаггүй ш дээ. Дэлгүүрт ороод гарт тааралдсаныгаа аваад л гэрлүүгээ явдаг. Хуурамч бүтээгдэхүүн авчих вий гэж нээх айж байгаагүй ээ. Дэлгүүрүүд арай ч хуурамч юм зарчихгүй байлгүй л гэж найддаг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-12-16 182.160.31.37

Àðõèíû ¿éëäâýð õÿòàä ÎÀÒ öààñûã îëíîîð õýâëýæ õóóðàì÷ àðõèíû øèëýí äýýðýý íààäàã ãýæ õýäýí æèëèéí ºìíº Àçè ÷îíî ãýæ óñ òåõíèêèéí ñïèðò íàéðóóëäàã ãàçàð áàéñàí ø¿¿ Àðä ò¿ìýí ìèíü íýã ÀÏÓ îëîí ÀÏÓ áîëãîñîí 20 æèë òºð áàðüñàí õ¿ì¿¿ñòýé òýìöýõ öàã èðëýý Ìîðèíäîî Ìîíãîë÷óóäàà Õîîñîí õººðñºí ñýòãýëèéí ¿ãýý áè÷ñýí ñàìáàðò á¿¿ õóóðò Õóóðàì÷ òºðèéí øàãíàë÷ îëøðîâ Ìîðü óðóóëäàã Ãàíçîðèã ãýõ ìýòèéí á¿õ þì õóóðàì÷ áîëñîí ø¿¿Îëîí àðä÷èëàë êëóá

Avatar

лизингээр аваарай 2011-12-16 202.126.91.246

Та хvссэн бараагаа хамгийн хямдаар манай 1000zahia c o m-оос лизингээр авах боломжтой боллоо та ороод vзээрэй мөн хvссэн бараагаа та лизингээр авах боломжтой Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S Factory Unlocked олдохгvй гэдэгт 100 итгэлтэй байна Манай бvх бараа Америкаас 100 оригналь цоо шинэ vйлдвэрийнхээ баглаа боодол битvvмжлэлтэйгээ орж ирдэг Та манайхаар ороод л vз таньд гарцаагvй таалагдна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг uзuuлэлт өнгө uзэмж брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн 100 оригналь цоо шинэ uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь та манайхаас зvгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгaa 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлала

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж