-Ер нь бол баярын архи, дарсыг тухайн байгууллагынхаа гэрээт борлуулагчаас авдаг. Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч үгүйг бол ялгахгүй. Ямар ч гэсэн шилийг нь дарсан цаас байвал л найдвартай гэж бодоод л авдаг ш дээ. Тийм сайн анзаарч харж байгаагүй юм байнаа. Үрчийсэн үрчийсэн цааснууд л байдаг ш дээ. Гэхдээ найдвартайг нь бодоод болж л өгвөл үйлдвэрээс нь авахыг хичээдэг дээ. Хуурамч бүтээгдэхүүнээс болж хохирох вий гэж хүн бүр л бодно ш дээ. Гэвч хуурамч үгүйг нь ялгана гэдэг үнэхээр бэрх.
-Мэдээж шинэ жилийг оргилуун дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Дарсны хуурамч үгүйг бол ёстой ялгаж мэдэхгүй юм даа. Дарсанд онцгой албан татварын тэмдэгт байдаггүй шиг санагдах юм. Архины тэмдэгтийг бол байнга харж авдаг л даа. Бүгд л адилхан цаасаар бөглөөг нь дарсан байдаг ш дээ. Хуурамч архинд хордлоо гэж л байдаг юм. Үйлдвэрийн юм найдвартай байх гэж бодож л авдаг ш дээ. Онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлвэрлэдэг гэж сонсож л байсан. Тийм болохоор мэддэг архиа л сонгодог. Тэр тэмдэгтийг нь хуурамч нь уу, жинхэнэ үү гэдгийг ер нь ялгахгүй шүү дээ. Мэддэг мэргэжлийн хүмүүс нь л ялгах байлгүй. Хуурамч бүтээгдэхүүн авчихвий гэж айгаад ч яах билээ. Угаасаа бүгд л хуурамч хулхи байгаа ш дээ. Найдвартай юмуу гээд дэлгүүрээс хүнс авахаар хуурамч л байдаг.
-Онцгой албан татварын тэмдэгтийг нь анхаарч авалгүй яах вэ? Хуурамч бүтээгдэхүүн үү, үгүй юу гэдгийг ялгах гол зүйл чинь л тэр шүү дээ. Би баталгаатай газраас нь хүнсээ сонгодог болохоор хуурамч бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Хэрэглэх вий ч гэж айдаггүй.
хүнс гэж байдаг юмуу
-Хуурамч уу үгүй юу гэдгийг нээх чухал болгож байгаагүй юм байна шүү. Хараад л онцгой албан татварын тэмдэгтэй л бол худалдаад л авчихдаг ш дээ. Авсан нь хуурамч үгүйг бид ямар мэдэх биш дээ. Мэргэжлийн хүн нь мэдэх байх л даа. Зарим нэгэн хүмүүс архи ууж үзээд хуурамч нь байна, жинхэнэ нь байна л гэдэг. Би ялгадаггүй юм аа. Нээх сайн харж авдаггүй. Онцгой албан татварын тэмдэгт гэдгийг бол хуурамч үгүйг бид мэдэхгүй ш дээ. Хуурамч нь ч жинхэнэ нь ч ялгаагүй л байдаг юм билээ. Монголд ер нь баталгаатай хүнс гэж байдаг юм уу даа. Хүнсний аюулгүй байдал гэдэг юм чинь аль хэдийн алдагдчихаад байгаа ш дээ.
тааралдсаныгаа аваад л харьдаг
-Оргилуун дарсыг баяраар ганц буудуулж байгаа юм болохоор нээх сүр болоод шалгаж авдаггүй ш дээ. Дэлгүүрт ороод гарт тааралдсаныгаа аваад л гэрлүүгээ явдаг. Хуурамч бүтээгдэхүүн авчих вий гэж нээх айж байгаагүй ээ. Дэлгүүрүүд арай ч хуурамч юм зарчихгүй байлгүй л гэж найддаг.