Хуулийнхан урлагийн тоглолтоор бэлэг барилаа | News.MN

Хуулийнхан урлагийн тоглолтоор бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Хуулийнхан урлагийн тоглолтоор бэлэг барилаа

“Хууль зүй, дотоод хэргийн алба-100” жилийн ойг Завханчууд өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний хүрээнд хуулийн байгууллагын ажилтан алба хаагчдын нэгдсэн урлагийн тоглолт аймгийн Хөгжимт жүжгийн театрт хоёр удаа тоглож Тэсийн хилийн цэргийн 0277 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг, аймгийн Цагдаагийн газрын “Энхийн харуул” хамтлаг болон хуулийн бүх байгууллагын авьяаслаг, шилдэг алба хаагчид ая дуугаа өргөсөн юм. Бидний идэр залуу цог золбоотой дурсамжит үеийг санагдуулсан сайхан тоглолт боллоо зарим ахмад уулга алдаж суугаа нь харагдсан. Өдөрлөгийн хаалтын арга хэмжээ цэнгүүнд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, хууль зүйн салбарын төлөөлөл оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжин сүүгээ өргөн ёсолсон нь бахархмаар байлаа.

А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж