Богд хаанд Солонгосчуудаас өргөсөн нэгэн захидлын нууц | News.MN

Богд хаанд Солонгосчуудаас өргөсөн нэгэн захидлын нууц

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Богд хаанд Солонгосчуудаас өргөсөн нэгэн захидлын нууц

Хэдхэн хоногийн дараа арванхоёрдугаар сарын 29-нд МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ДАХИН СЭРГЭЭСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ тохионо. Эл өдрийг угтан түүхийн бодит үнэнийг тодруулсан олон баримт бичгийг түүхч, эрдэмтэн судлаачид ил болгож байна. Саяхан “Монголын тусгаар тогтнол ба монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, түүнд тавигдсан олон арван илтгэлүүд төдийлөн ил болоогүй түүхийн баримтуудыг дэлгэсэн. Түүний нэг нь доктор Ж.Баттөрийн тавьсан “Богд хаанд бичсэн Солонгосын нэгэн захидал” илтгэл байлаа. Тиймээс “АЭ” уг илтгэлийг уншигчиддаа хүргэж байна. Монголчуудын дийлэнх олонх нь төдийлөн мэдэхгүй энэхүү захидал нь 1911 оны хувьсгалынхан дараахан бичигдсэнээрээ анхаарал татаж буй юм. Тухайн үед гадаадын улс орнуудад Монгол Улс тусгаар тогтнолоо дахин олсноо зарлаж байсан ч тэр болгон хүлээн зөвшөөрсөн баримт сэлт ховор байдаг. Харин энэхүү захидалд Монгол Улсыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй солонгосчууд Богд хаанаас тусламж хүсч байсан нь нэн сонин.

Бага буурай улсын талаарх үзэл санаа

Монгол үндэстэн тусгаар тогтнолоо дахин зарлан тунхаглаж, Олноо Өргөгдсөн Монгол улсаа байгуулан мандал бадралынхаа үүдийг нээсэн их үйлсийн голлох удирдагчдын нэг Богд Жабзундамбад холбогдох түүхийн баримт бичгүүдээс харахад тэрбээр тухайн үеийн олон улсын харилцаа, ялангуяа Зүүн Азид өрнөж байсан ээдрээтэй үйл явц, их гүрнүүд бага улсыг хэрхэн эрхэндээ оруулан дарангуйлж буйг сайтар мэддэг нэгэн байсан нь тодорхой харагддаг. Түүнчлэн Богд хаан тухайн үеийнхээ олон улс оронд танигдаж, хүндлэл хүлээсэн улс төрийн зүтгэлтэн байсан ажээ. Энэ өгүүлэлд энэ үзэл санааг нотлох түүх архивын баримтыг авч үзэв.

Монгол улсын Ардын Засгийн газрын Шүүх явдлын яамны анхны сайд, олон түмний дунд “Магсархурц” хэмээн алдаршсан Н.Магсаржавын 1924-1927 оны хооронд туурвисан “Монгол улсын шинэ түүх” хэмээх найман дэвтэр номноо Богд хаанаас Дундад Иргэн улсын ерөнхийлөн захирах сайд хэмээгдсэн Юан Шикайд бичсэн хийгээд, Юань Шикайгаас хүлээн авсан хэд хэдэн захидлыг нийтлэсэн байдаг. Богд хаан болон Юань Шикай нарын солилцож байсан албан захидлын талаар өрнөдийн хэлээр анх дурдсан судалгааны бүтээлийн нэг нь Жерард М. Фритерсийн “Гадаад Монгол ба түүний олон улсын байр суурь” хэмээх ном юм. Тэдгээр захилдлуудад олон асуудлыг хөндсөн байдаг ч ерөнхийд нь дүгнэвэл Богд хаан Монгол улсын тусгаар тогтнолыг улс төрийн үүднээс  уран нарийн илэрхийлэл, шууд хийгээд тойруу санааг хослуулан өмгөөлөн хамгаалсан, бас бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг Хятадын талд ухуулан сэнхрүүлсэн утга агуулсан буй. Эдгээр захидлын үг сонголт, агуулга, утга санаанаас харахад Богд хаан бол туйлын ухаалаг дипломатч, олон улсын улс төрийн харилцааы гүн гүнзгий шинжээч, аналитикч байсан нь харагддаг.

Бидний авч үзэж буй судалгаантай холбогдуулан жишээ татахад, 1912 оны 2-р сарын шинийн 7-нд Богд Жабзундамбаас “Дундад Иргэн улсын Ерөнхийлөн Захирах сайд Юань Танаа” хэмээн гарчиглан илгээсэн захидалд:

“Үнэндээ Гадаад Монгол булан тохой хязгаарт ташаалдан хүчирхэг улсад айл ойрхи байдал нь овоолсон өндөг мэт дөрвөн зүгт туслах хүнгүй хэвээр санаандгүй явдал буй нь эрхгүй Тайвань, Чаосяний дараа болох бөгөөд Дундад улс Говьд хол алслагдсан тул ташуур хэдий урт боловч хүрэлцэхгүй, цэрэг иргэн хэдий олон боловч хэрэглэх газаргүй болуужин хэмээмүй. Энэ нь бидний Гадаад Монгол улс хүчирхэг улсын завсарт хавчигдаж орох эсэх хоёрт бэрх. Хэрвээ өөртөө эс тогтновоос гөрөөчинд олзлогдохоос хэлтрэхүйеэ бэрх нь үнэхээрийн байдал бүхий дүрс болой…” гэсэн байдаг нь Монгол улсыг их гүрнүүдээр хүрээлэгдсэн, “овоолсон өндөг мэт” эмзэг байрлалтай, туслах улс байхгүй нь Чаосянь буюу Солонгостой адил болохыг жишээлэн хэлжээ.

Тухайн үеийн Монголын эх орончдын дотор бага буурай улсын ашиг сонирхол, тусгаар тогтнолыг хүндэтгэх үзэл нэлээд дэлгэрсэн байсныг нотлох өөр жишээ баримтууд ч тааралддаг. Тухайлбал, Дилав Хутагтын дурдатгалд Хятадын зүгээс Монголын автономит төрийг устгасны дараах үйл явдлыг өгүүлсэн бүлэгт ийм нэгэн хэсэг буй.

“Энэ үест Цогтбадамжавын зэрэг хэдэн Буриад хүмүүсээс “Япон улсаас тусламж эрвэл амар түргэнээр туслаж чадмуй. Амиригэ (Америк) улсын нутаг хол, явдал хийх ану удаан тул амжихгүй байсаар бэрх зовлон тохиох магадгүй” хэмээхэд Монголчууд урьдаас Япон улс Коли улсыг туйлын харгисаар дарласан хэмээн сонссон тул түүний харгисаас бэрхшээж дурлах хүмүүн гарсангүй ажгуу”.

Бага буурай орныг өмгөөлөн хамгаалсан энэ үзэл санаа архивийн бусад баримтууд дээр ч нэлээд харагддаг юм. Тухайлбал, 1912 оны 9-11 сард Монгол Оросын хооронд Хүрээнд болсон ээдрээтэй хэлэлцээрийн үр дүнд мөн оны арваннэгдүгээр сарын 2-нд Найрамдал, түүнтэй хавсран тогтоосон Худалдааны Гэрээ болон харилцан солилцсон бичгүүдэд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ хэлэлцээрийн явцад Оросын талын дарамт шахалт нэлээд хүчтэй байж хүнд хэцүү нөхцөлд хэлэлцээр явагдсаныг судлаачид дурдсан буй. Уг хэлэлцээрийн үеэр Дотоод Яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд Оросын талын төлөөлөгч Иван Коростовецийн оруулж ирсэн “Гэрээний төсөл”-д Монголын талын ашиг сонирхлыг төдийлөн тусгаагүй байгааг эсэргүүцэн хэлэхдээ:

“… Монголд Оросын шаардлагыг болзолгүй тулган хүлээлгэх гэж байгаа нь … Монголыг хоёрдугаар Бухар, Гаоли болгох гэсэн хэрэг” гэж хэлсэн байдаг.

Энд тодруулахад, Бухарын хаант улс нь 1873 онд хаант Оростой байгуулсан гэрээгээр Оросын хараат болсон бол Гаоли буюу Солонгос нь 1910 оны “Хамтатгах Гэрээ” гэдгээр Японы бүрэн колони болоод байсан юм. Да лам Цэрэнчимэдийн энэхүү эсэргүүцэл нь Богд хаант Монгол улс Хятад зэрэг гадаад улс гүрний ноёрхолд орохгүйн тулд тусламж эрж байсан Оросын нөлөөнд ч хэт автахгүй гэсэн бие даасан бодлого явуулахыг зорьж байсны тод жишээ төдийгүй империалист гүрнүүдийн колончлолыг эрс эсэргүүцэж байсны илэрхийлэл юм.

Түүнчлэн тухайн үеийн Монголын сонин хэвлэлүүд дээр ч Солонгос мэтийн бага буурай орныг их гүрнүүд хэрхэн дарангуйлж байгааг нэлээд өргөн дэлгэр мэдээлж байв. Энд “Монголын сонин бичиг”-т 1912 онд гарсан нэгэн нийтлэлийг толилуулбал:

“…Хараахан Гууль улсыг И-пэний6 харъяат эзэрхэг эрхэнд орсоноос хойшид баруун олон улсын сонин дээр Гууль улсын байдлыг тодорхойлон бичсэнгүй ажээ. Эдүгээ гадаад улсын сонин дээр Гууль улсын байдлыг хураангуйлан бичсэн нь ийн. Гууль улсыг Япон хүмүүн өөрийн боол шивэгчин болгож бүх Гуулийг Ерөнхийлөн захирах тэргүүн зэргийн Цондуу суулгажээ. Улсаа сөнөөлгөсөн аймаг хөөрхийлөлтэй хэмээсэнд, Гууль улс И-пэний харъяат болсноос хойш түүний байдал улам сайжирч боловсроод сургууль, худалдаа жич төмөр ба далайн зам цөм сайжирч чадсан боловч Гуулийн хүмүүн ард И-пэн улсад үнэн сэтгэлийн үг хэлэх үгүй цээжийн дотор өшөө хадгалмой.

Аливаа шүүх таслах хэрэг дор И-пэн, Гууль нарыг цөм нэгэн адил чанарт хуулийн ёсоор шийтгэхээс бус өчүүхэн ч татаж хүлхэх аж. Тийн бөгөөтөл Гууль хүмүүн нар И-пэнд хийж албан суух өөрийн харъяат хүмүүн нарыг урвасан тагнуулчин хэмээн жигшмой. Тиймийн тул И-пэн хүмүүн бас үнэн сэтгэлээр Гуулийг итгэмжлэх үгүй байдаг учир нь энэ болой. Үүнээс хойш И-пэн улсын сайд ноёд Гуулийн бүх хүмүүний сэтгэлийг өөртөө татан оруулж эс чадах бөгөөс үүрд өөрийн нэгэн албат хэмээн итгэмжлэх нь бэрх ажгуу… Гууль хүмүүс өөрийн дотоод эрхээ И-пэнд булаагдаж эрхээн эзэрхэн чадсан үгүй болсон тул И-пэн яахин үнэн зүрхнээсээ итгэмжлэх билээ.

Эртдээ Гууль хүмүүн эрдэм чадал мөхөс байсан боловч өөрөө эзэрхэх эрхтэй багахан улс байжээ. Тийнхүү одоо И-пэний эрх дор ороод догшин ширүүн зантай И-пэн сайд ноёдын дарлахыг хүлээн зовж хэмээн өгүүлжээ” гэх зэрэг нэлээд хурц нийтлэлүүд гарч байсан юм.

Солонгосчуудаас Богд хаанд бичсэн захидал

Монгол улсын Үндэсний Төв Архивт солонгосчуудаас өөрийн төлөөлөгчийг Нийслэл Хүрээнээ илгээж, Богд хаанд хандан тусламж хүссэн нэгэн захидал хадгалагдаж байна. Уг захидлыг кирилл үсгээр сийрүүлбэл:

“Зөвлөлийн Засагт Орос Улсын Битругэрада хотноо бүхүй Солонгосын Холбооны Хорооны дарга Чой хичээнгүйлэн:

Ардын Засагт Монгол улсын

Богд Хаан таны дээд сонорын өмнө мэхийн ёсолж бадар эрэхийн учир:

-Манай Солонгос болвоос урьд хэдүйний эрхим Монгол лугаа холбоо найртай явсан бөгөөд өрнөш Оросын нутагт сууж өгсөн, хэдэн мянган ам Солонгос цэрэг байлдааны самуун дор тохиолдон хохирлыг хүлээж газар тариалангаас ангижран өнчин нялх олон хөвгүүд хоцорч, амин зуул тариалангийн ашиг үгүй учир аа, хуучны яс махан журамт амьсгалыг дахин мандуулахыг бүгдээр эрэмшин хүсэж бүх олны өмнөөс итгэмжит төлөөлөгч Чой намайг зарж

Эрхэм улсын соёл дор хандаж чадахун дагаар ирсэн бөгөөд эл өнчин хөвгүүдийг хүмүүжүүлэн дэлгэрүүлэх тусгай Хүрээлэн байгуулсугай хэмээсэн атал уг Хүрээлэнг байгуулах ба гэр оронгүй өлсгөлөн ардыг тэжээх Хороон нэмэн босгох хэрэг давхарлан мөнгө зоосны гадагш зарлага хэрэглэхүүн үлэмж учир тухайлан учир иймийг илтгэн

Богд хаан танаа сонсгон өргөн толилуулж мэхийн хүсэж даатгах ану, бидний өлсгөлөн олон ард ба өнчин хөвгүүдийг хүмүүжүүлэх хэрэгт үлэмжхэн тусламж үзүүлэх ажаамуу хэмээн найдмуй. Хэрвээ өчүүхэн миний сайн сэтгэл ариун онолоор гуйсан хэрэгт үлэмж тусламж үзүүлвээс

Дээд Богд хааны богд төрөлхтний сэтгэл хувийн хийх атгаг үгүй нэгэн хүмүүний бус бөгөөд нэгэн цаг нэгэн үе ч бус, ерөнхий амьтан бүхний тус буяны хуваарь хүртээлийг бадран дэлгэрч,

Дээд хаан таны Зүүн этгээд газрын тэргүүн манлай болж, өршөөл хайрыг өрвөлгө хайсартал, өвс шороо-тур хүртэл хүртэж, гайхамшиг алдар дэлхий дахины түмэн улс- тур аянга цахилгааны мэт алдаршихыг хүсэн бэлгэдэж, сайн хариу соёрхол даруй шагнахыг дахин дахин хүсэж үүний тул ёслон өргөв.

Олноо Өргөгдсөний арван гуравдугаар он,
Билгийн улирлын таван сарын хорин хоёр
Аргын улирлын долоон сарын таван”
гэжээ.

Дээрх захидлын агуулгаас үзвэл дайны хөлд эх эцгээсээ өнчирөн хоцорсон хүүхдүүдэд зориулж “..эл өнчин хөвгүүдийг хүмүүжүүлэн дэлгэрүүлэх тусгай хүрээлэн байгуулсугай” хэмээж “…уг хүрээлэн байгуулан гэр оронгүй ядуу ардыг тэжээхэд”, “…үлэмжхэн тусламж үзүүлэх ажаамуу” гэсэн өргөдөл байна.  
  
Уг захидалд Богд Жавзундамба өөрөө ямар хариу өгсөн нь одоогоор бүрэн мэдэгдээгүй байгаа ч үүн лүгээ холбоо бүхий архивийн өөр нэгэн нугалбар байдаг агаад түүнд  өгүүлсэн нь:

“….Монгол Ардын Намын Төв Хорооноос Ардын Засгийн Газраа хуудсаар явуулах учир :

Суртлын Хэлтсийн өргөсөн ану, эдүгээ Солонгосын Хөдөлмөрчингүүдийн Эвлэлийн дарга Чойгоос уул нутаг газраа газар ус хүртэхгүй тул, ядуу солонгос нар ажил эрж, айл улст нэвтрэн ордог учир, эдүгээ Зөвлөлийн Засагт Орос улст гурван мянган ам солонгос нэвтрэн сууж буй ану.

Солонгос уулаас тариалангийн ажлыг эрхлэхээс фибариг (фабрик) заводын ажил дор боловсорч сураагүй тул, ажил олдохгүй туйлын гашууныг эдлэж, бага насны хөвгүүд өлсгөлөнгийн зовлонг амсан буй учрыг гаргаж гишүүдээс тусламжийг эрэн Төв Хорооноо мэдүүлэн эрсэн нь энэ он найман сарын хоёр бөгөөд аргын есөн сарын арван хоёрын өдрөө Тэргүүлэгчдийн хуралдсан гучдугаар хурлын нэгдүгээр зүйл дор хэлэлцээд энэ тухайд тус улсаас Орос улст суугаа Элчин сайдын Газраас Битэрэгирадад Солонгосын Хөдөлмөрчний Эвлэл хэмээн буй үгүй, хэрвээ буй ахул дарга Чой хэмээхийг төлөөлөн манай Монголоос тусламж эрсэн ану үнэн ташааг тодорхойлон мэдэж, үнэн болвоос тэрхүү газраас үнэмлэх бичиг авч тэд нарын өлсгөлөн хөвгүүдэд түүгээр нэгэн мянган янчаан урьдчилж гаргуулан туслуулж, харъяат Хороо үүгээр уг янчааныг зохих газар төлж гүйцэтгэхээр тогтов хэмээсэн ба мөнхүү дарга Чой
Богд хаанаас тусламжийг эриж өргөсөн бичгийн тухайг хэлэлцээд тусламж хайрлах эсэх ану хааны өөрийн тааллаар болохоос бус албан болгон хэлэлцэх зүйл үгүй мэт хэрэг тул, зохих газар явуулж нэвтрүүлэхээр тогтов.
хэмээсний тулд, үүнийг

Ардын Засгийн газраа өргөдөл бичиг нэгийн хамт хүргүүлэн явуулаад байцаан үзэж хурлын тогтоолоор ёсоо шийтгэж хариу ирүүлэх ажаамуу, хэмээмүй өргөжүхүй. Үүний тул хуудсаар илгээв.

Арван гуравдугаар он, найман сарын нэмсэн арван зургаан.
Аргын есөн сарын хорин зургаан
Дугаар 282
Нарийн бичгийн дарга Дамбадорж”
гэсэн байдаг.

Дээрх баримтаас үзэхэд Монголын Засгийн газраас Орост буй өлсгөлөнд нэрвэгдсэн гурван мянган Солонгос иргэдийн хүүхдүүдэд зориулж нэг мянган янчаан олгохоор тогтож, тэдний талаар судлуулахаар Орос улс дахь Монголын Элчин сайдын яамнаас хөөцөлдөхөөр шийдвэрлэсэн байна.

Уг захидал архивийн бусад баримтуудтай холбогдох нь

Тухайн цаг үед Монголын Засгийн газраас гадаад улс оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан талаар цухас дурдъя. Учир нь тэр үед Монголын Засгийн газраас айл хөрш орнуудад  үер, ган гачиг болох, өлсгөлөн тохиолдох зэрэг хүнд бэрх цаг үед нь мөнгөн болон мал аж ахуйн зүйлсээр тусламж дэмждэг байсан нь солонгосчуудын анхаарлыг татан, дээрх захидлыг өргөн барьж тусламж гуйхад хүргэсэн ч байж болох юм. Тухайлбал, 1922 оны 3 сарын 23-нд Монголын Засгийн газраас Халимагийн өлсгөлөн тохиолдсон ардад орос рубль 2000-ыг өгч туслах шийдвэр гаргасан байдаг.

Мөн 1921-1922 онд Нийслэл Хүрээнд гарч байсан “Уриа” сонинд бичсэнийг үзвэл, Монгол улсын Засгийн газраас Зөвлөлт Орос улсын зарим нутагт их ган болсноос шалтгаалж олон сая хүн амтай мужид хүнс тэжээлийн хүрэлцээ эрс дутагдаж байгааг мэдээлж “Хүн амд туслахаар 1000 шар үхэр явуулж, үргэлжлэн хороо байгуулж ажиллахыг Намын Төв Хороо өөрөө хариуцан авсан тухай” мэдээ буй.

Монголын Засгийн газраас бага буурай орны ард түмний эрх ашгийг өмгөөлдөг, мөн дээр өгүүлсэн тусламж дэмжлэгийн чимээ сураг солонгосчуудын чихнээ сонин сэтгүүлээр дамжин хүрсэн байж ч болох юм. Түүнчлэн Богд хааны зарлигаар 1919 онд Солонгос эмч И Тэжүньд “Тэргүүн зэргийн Эрдэнийн Очир одон”, түшмэлийн зэргээр шагнаж байсныг бид мэднэ.  Ерөөс 1920-1930-аад онд Солонгосчууд янз бүрийн шугамаар Монголын Засгийн газарт хандан хүсэлт, гуйлт, өргөдөл өргөн барьсан байдаг. Монгол улсын Гадаад Харилцааны Яамны архивт л гэхэд бидний авч үзэж буй асуудалтай 42 баримт хадгалагдаж байна. Тэдгээр баримтууд нь бидний энэхүү өгүүллийн цар хүрээ, өрнөл тайллыг улам тодорхой болгох юм.

Өгүүллийн эцэст дүгнэж хэлэхэд, бага буурай орны талаархи Богд хаант Монгол улсын удирдагчдын баримталж байсан үзэл санаа цаашдаа Ардын Засгийн удирдагчдын үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн нь харагддаг. Энэ сэдэв бол цаашид гүнзгийрүүлэн судлууштай тусдаа асуудал гэдэг нь дамжиггүй.

Доктор Ж.Баттөр (МУИС, ОУХС)

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Puje 2011-12-16 112.166.70.119

unenhuu sxn zuil bichjee mnai ard tumench gsn hetsuu tsagt busad jijig buurai orond toimgui l tusalj bsn bnshde

Avatar

omogshlol 2011-12-16 218.147.150.81

1960-d ond hoid SoLongosoos unchin huuhduudiig asran usgun humuujuuLj nasand hursen hoino ni nutag butsaasan baidag Mun 1980-d ond AFganistan uLsaas 24-unchin huuhduudiig avch usgun humuujuuLj nasand hursen hoino ni nutag butsaasan baidag

Avatar

omogshlol 2011-12-16 218.147.150.81

Anh 128o-d oni ued soLongoschuud MongoL uLsad handaj tusLamj husch nairamdLiin geree baiguuLj bsn gedeg Manaihanaas zugtaj yaLagdsan Kidan uLsiin 3000-d tsereg SoLongoschuudiig ezLen suuj garahgui gargaj chadahgui baisan tuL manaihanaas tusLamj husch eLch iLgeeseneer MongoL uLs tedend tusLaj Kidanchuudiig huun gargaj ugsun gedeg

Avatar

omogshlol 2011-12-16 218.147.150.81

oLoon jiLiin umnu bi negen tugssun oyutantai yariLtsaj baihad tereer hyatadad surch baisan tuhaigaa yarisan hyatad MongoL huuhduud hoorondoo CHinges haaniig manaih tanaih gej margaj tegeed batLah taLaar MongoL huuhduud ni tuuhee sain medehguigees heLeh uggui boLj suuLdee uursduu ch ergeLzej eheLdeg bsn tuhaigaa yarij baij biLee hyatad huuhduud boLhoor uchnuun oLon tuuhen taLaas ni yum yariad batLaad baihaar ter L dee Tiimees odoo zaLuus TUUHEE sain meddeg baih niigmee sain mederch aLhaj baih yostoi yum

Avatar

omogshlol 2011-12-16 218.147.150.81

Tuuhee medehgui boL chamd tuuh zohioj uguh hun mundahgui gesen ug unen shuu bidnii unen tuuhiig 1930-d onoos ehLen Orosuud tuuhiig maani guiBuuLj hudaLaar zohioj ter daguu ni zarim negen zohioLch tuuhch nar zohioL bichij tuugeer ni kino hiij ard oLniig munhruuLj tuuhees ni saLgaj baisansots niigmiin ued gants sain zohioLoor tuuhen kino hiisen ni Byambiin Renchin guain TSogt taij yum

Avatar

Зочин 2011-12-16 180.235.177.46

доктор Баттөрд баярлалаа эх сурвалжтай үнэн түүхээ судлан нийтэд таниулж байгаад цаашид үргэлжлүүлээрэй

Avatar

Зочин 2011-12-16 182.160.32.215

1910 ond Solongos Yapond ezlegdsen bol Mongol zoruuleed Manjiin darlalaas 1911 ond garsan Tiim bolohoor shine Mongol uls Solongosyg Yapony darlalaas garahad tusalj magad gej bodson biz

Avatar

çî÷èí 2011-12-16 182.160.17.20

Õººðõèé ñîëîíãîñóóä óãñààòíû õóâüä áàðàã ìºõºæ áàéõ ¿åä íü Õÿòàäûí õóâüñãàëààñ ä¿ðâýñýí Ìàíæ íàð î÷èæ öóñ ñýëáýýä îäîî îâîî öàðèãòàé áîëæýýÖàðàéëàã ÷ áîëæÒýä Äàé÷èí ã¿ðíèé ¿ð ñàäàä òàëàðõàõ õýðýãòýé

Avatar

çî÷èí 2011-12-16 182.160.17.20

Õººðõèé ñîëîíãîñóóä óãñààòíû õóâüä áàðàã ìºõºæ áàéõ ¿åä íü Õÿòàäûí õóâüñãàëààñ ä¿ðâýñýí Ìàíæ íàð î÷èæ öóñ ñýëáýýä îäîî îâîî öàðèãòàé áîëæýýÖàðàéëàã ÷ áîëæÒýä Äàé÷èí ã¿ðíèé ¿ð ñàäàä òàëàðõàõ õýðýãòýé

Avatar

Зочин 2011-12-16 202.131.234.244

Энэ харилцаа уламжлал болсон байх Солонгосын дайны дараа 1950-иад оны дундуур манайх хойд Солонгосын хэдэн зуун хүүхдийг хүлээн авч өсгөж хүмүүжүүлээд буцаах буюу хүссэнийг Монголын иргэн болгосон түүх бий Тэдний удам гэвэл онцгой байдлын газрын дарга Амгаланбаяр Ерөнхий сайд СүБатболд бас Мөрдорж хөгжмийн зохиолчийн Солонгос эхнэрээс төрсөн хүүхдүүд тэдний үр ач нөгөө хоолондоо нэртэй нэртэй нэвтрүүлэг хийдэг залуу гэх мэт олон хүн байна аа Бас 1950 онд Хойд Солонгос Өмнөдөд гэнэт халдахад манай офицерууд зөвлөхөөр ажилласан ба Пусан хүртэл давшсан Хятадууд сайн дурынхна оруулсны дараа манай тал офицеруудаа татсан баримт Шанхайн цэргийн архивт байсныг Францчууд дэлгэжээ ЭНэ бол уламжлал юм

Avatar

Үнэн түүх 2011-12-16 202.179.20.237

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДАРАНГУЙЛАН ГУЙВУУЛСАН УЛААНЫ ҮЗЭЛ СУРТЛЫН ТҮҮХЭЭР БИДНИЙ ТАРХИЙГ УГААСААР БАЙГААД УДАМ СУДРАА Ч ТАНИХГҮЙ БОЛГОСОН ОДОО Ч ЭНЭ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ СОНИРХОЛТОЙ МОНГОЛ ТҮМНИЙ БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН БҮТЭЭСЭН БОЛГОНЫГ ӨМЧЛӨХ ХОВДОГ СУВДАГ СЭТГЭЛТЭЙ ХУ – НАМЫН ХАР ГИНЖИЙГ ТАСАР ТАТАЖ ХЭН БОЛОХОО МЭДЭХЭД МИНЬ МАНАЙ ЭХ ОРОНЧ ТҮҮХЧИД ИХ НЭМЭР БОЛЖ БАЙНА ДАА ТА НАРТ БАЯРЛАЛАА

Avatar

Zochin 2011-12-16 203.252.94.174

OVog deedes mini toriin ajliig ingej l hiideg bj dee Odoogiin zalgamjilj avsan humuus mini negiig bodoj 2g tungaana biz dee Tsaashid ch zalgamj halaagaa beldehdee anhaarana biz dee

Avatar

Зочин 2011-12-16 92.224.177.27

solongos ter uyed japand ezlegdsen bgaagui bil uu hoorhii solongos tuvduud tuslamj guigaad bdag mongoliinh n bj bgaa tsarai Harin onoodor so nar bidniig guih n b** hel asia-dee tsahiur hagalaad yun fabrikgui gesen odoo baruuniihantai uraldaad hamag yumaa oorsdoo hiigeed yavj bnayalanguya solongosiin duuchid jujigchid ih aldarshij bgaa yerdoo l internet delgereed suuliin 10 jiliin dotor ted huchee avaad adaglaad asian heden orond nerd garya gevel so ruu ochij carrier hiisen n deer bolj bh shig Ug n bol manaihnii neg aimgiin chinee gazartai uls so nariin yag ter uyed bsan tuuhen zurguudiig netees haraarai huuhnuud n

Avatar

Зочин 2011-12-16 133.43.247.122

ovog deedes min edgeer zahidliin ug helleg utga sanaa yamar ch aguu yum be dee deer n barij baisan bodlogo n uneheer aguu ih gurnii buuriig zaasan baidaltai baij dee mogoi gurav tasravch gurveliin chinee Mongol gurav tasravch ulsiin chinee gej bid iim ovog deedseer baharhahaas yahav

Avatar

Зочин 2011-12-16 124.158.65.128

manaih ch ter yed humuulengiin tuslamj uzuulehteigee uls baijee

Avatar

zochin 2011-12-16 122.201.18.134

sonirxoltoi sedev baina yrgeljlyylj bicheerei

Avatar

Зочин 2011-12-16 122.201.18.134

ix sonitxoltoi sedev bna yrgeljlyylj bicheerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж