
Улмаар өчигдөр орой 19.00 цагт дахин уулзахаар болсон ч Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газрын бүрэлдэхүүн хүрэлцээгүй учир хэлэлцээрийг хойшлуулжээ. Улмаар өнөөдөр 17.00 цагт дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар болжээ. Гэвч багш, эмч нар ирэх долоо хоногийн мягмар гаригийн 12.00 цагт дахин Сүхбаатарын талбайд жагсахаар болсон байна.
Мөн түүнчлэн өнөөдөр 12.00 цагт эмч нар цалин нэмэхийг Засгийн газраас шаардан сануулах цуглаан зохион байгуулах гэнэ.
С.Отгон