“Булганы шатарчид” номын баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

“Булганы шатарчид” номын баяр боллоо

Биеийн тамир спортын салбарын 90 жилийн ойд зориулан ахмад сурган хүмүүжүүлэгч, шатрын улсын шүүгч, спортын дэд мастер Ж.Пүрэвсүрэн “Булганы шатарчид” хэмээх ном бэлтгэн хэвлүүлсэн нь энэ спорт тус аймагт хэрхэн хөгжиж, алдар цолтой ямар шатарчид төрөн гарсан талаар өргөн мэдээлэл багтаажээ.

“Булган аймгийн шатарчдын түүхээс”, “Шинэ үеийн Булганы шатарчид”, “Булганы шатарчдын амжилтын товчоон” гэсэн бүлгүүдтэй энэ ном тус аймгийн нутгийн шатарчдын талаар олон чухал баримт, дурсамж, уралдаан тэмцээний амжилтыг амтархан уншиж түүгээр бахархах боломж бүрдүүлжээ. 1948 оноос хойш болсон улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 43 удаагийн тэмцээнд ямар шатарчид хэрхэн оролцож байсан, мөн аав, хүү хоёр аваргын тэмцээнд гурван удаа хамт оролцон ухаан бодлоо уралдуулж байсныг ч мэдэж болно. Аймгийн аварга шалгаруулах тэмцээний 1962 оноос өмнөх болон 1996-2006 оны материалыг зохиогч архиваас олж амжаагүй бөгөөд мэдэгдэж байгаа 43 жилд эрэгтэйчүүдээс шатрын спортын мастер Ш.Дэчин 19, эмэгтэйчүүдээс Д.Загдаа 22 удаа түрүүлж байсныг энэхүү номоос уншсан иргэд, өсвөр залуу үеийн шатарчид ахмадуудаар бахархацгааж байна

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж