Иргэдийг банкны зээлийн өрөөс чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Иргэдийг банкны зээлийн өрөөс чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно. Түүгээр есөн асуудал хэлэлцэж гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
 
Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай, Хөрөнгө гаргах тухай, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэдийг арилжааны банкин дахь зээлийн өрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Дипломат харилцаа тогтоох тухай, Монгол тууль хөтөлбөр батлах тухай, Захирамжид өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй үндэсний стратегийн тухай, Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох тухай үндэсний хөтөлбөр батлах тухай, Мөнгөн шагнал олгох тухай зэрэг асуудал хэлэлцэнэ.
 
Ерөнхий сайдын НҮБ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай, Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнгийн тухай, Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай зэрэг асуудалтай танилцах юм байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж