Гурван жил сунжруулж хэлэлцсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-аар өчигдөр баталсан. Гэвч УИХ-ын зарим гишүүн уг хуулийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж магадгүй байгаа аж. Тухайлбал, гишүүн Ж.Энхбаяр тэдний тоонд байгаа гэнэ. Тэрбээр тойргуудын мандатын тоог цөөлсөн нь орон нутгийн, ялангуяа алслагдсан аймгуудын төртэй холбогдох холбоог бүдэгрүүлж байна гэжээ. Мөн одоо сонгуулийг пропорциональ элемент оруулж явуулах цаг нь болоогүй, гишүүдийн дунд тойргоос сонгогдсон, намын нэрийн жагсаалтаар гарч ирсэн гэх ялгаа үүснэ хэмээн үзэж байгаа юм байна.
Д.ОЮУН