НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нийслэлчүүдийг 75 тонн муудсан махаар дайлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нийслэлчүүдийг 75 тонн муудсан махаар дайлжээ

Монголд хууль гууль болж
байна.
Хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой хүн нь харин гууль болгож амин
хувийнхаа эрх ашгийг албан тушаалынхаа ачаар гүйцэлдүүлдэг болжээ. Ийм
нэгэн хэргийн эзнээр НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн гэгч тодроод байна. Уг
нь энэ байгууллага Монгол улсын зүрх болсон Улаанбаатар хотын иргэдийн
аюулгүй амьдралынх нь манаач, хамгаалагч болж ажиллах ёстой атал харин ч
эсрэгээрээ хорлон сүйтгэгч мэт ажиллах болжээ. Нэгэн жишээ дурдахад
22-ын товчоо дээр Баянхонгор аймгаас орж ирсэн 75 тонн муудсан махыг
СХД-ийн МХХ-ийн байцаагч нар илрүүлсэн явдал зурагтаар цацагдаж олон
нийтэд түгшүүрийн харанга дэлдсэн билээ. Хотынхны цагаан сарын
“хэрэгцээнд” энэхүү муудсан махыг шахах гэж байсан ченжүүдийг илрүүлсэн
тухайн байцаагч нарыг нийслэлчүүд магтаад өнгөрсөн. Гэтэл уг махыг
устгалд оруулна хэмээн яригдаж байсан ч харин хулгайд алдаж орхисон
гэнэ. СХД-ийн МХХ уг муудсан 75 тонн махыг НМХГ-т хүлээлгэн өгсөн байж.
Гэтэл хэдхэн долоо дараа нөгөө мах ор сураггүй алга болж. Хаачив гээд
шалгатал 10 тонныг нь 800 төгрөгөөр ЦЕГ-ын нохойн сургуульд шахаж харин
үлдсэн махнуудыг “хулгайд алдсан” гэдэг нэрээр хаа нэгтээ хэн нэгэнд өгч
орхисон гэх. Гэгээн цагаан өдөр бүхэл бүтэн 65 тонн махыг хулгайч хээв
нэг хулгайлж байхыг нь хэн ч хараагүй гэдэг үлгэрт захын хүүхэд ч
итгэхгүй. Энэ муудсан мах харин нийслэлчүүдийн ходоод руу хиам, бууз,
хуушуур болж орсон нь үнэн байж мэдэх юм. Учир нь муудсан мах оруулж
ирсэн ченж залуу НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй хэд хэдэн удаа уулзаж,
үгсэн тохиролцож байсан гэнэ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж