Дэлхийн залуучуудын олимпийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн залуучуудын олимпийн тоглолт болно

Дэлхийн Залуучуудын олимпийн тоглолт (2010 Youth Olympic Games) Сингапурт энэ оны наймдугаар сард болох билээ. Залуучуудын олимпийн тоглолтыг сурталчлах цуврал арга хэмжээний нэг болох фестивал Сингапур улсад болж өнгөрлөө. Тус улсад суралцаж байгаа Монголын оюутан залуус Монголын үндэсний урлаг болох морин хуур, ардын бүжиг, дуу, уран нугаралт үзүүлж Монгол Улсаа сурталчлав. Энэ арга хэмжээнд дэлхийн олон улс орны залуучуудын байгууллага хамтран идэвхтэй оролцож байгаа юм.

Өнгөрсөн 2009 онд манай улсаас Бүгд Найрамдах Сингапурт суугаа Элчин сайдын яам, Сингапурт сурч, амьдарч байгаа монгол иргэдтэйгээ хамтран “Соёл ба өв уламжлал” сэдэвт арга хэмжээ зохион байгуулсан байсан билээ. Энэ үеэр 2008 оны Бээжингийн Олимпийн тоглолтод Монголын тамирчид оролцсон тухай видео бичлэгийг сонирхуулан, Монголын биеийн тамир, спортын амжилтыг Сингапурын олон нийтэд танилцуулсан юм. Мөн монгол үндэсний хувцас, хөгжмийн зэмсэг, гар урлалын бүтээл, уламжлалт тоглоом зэргийг танилцуулж соёл, уламжлалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэжээ.
Б.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж