Ажлын байрны 42,4 хувийг ХАА-н салбарт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.16-нд нийтлэгдсэн

Ажлын байрны 42,4 хувийг ХАА-н салбарт гаргажээ

Засгын
Газраас энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай
холбогдуулан 60 мянган ажлын байрыг шинээр бий болгож айл өрх бүрийн нэг
хүнийг ажилтай болгох, өрхийн орлогийг нэмэгдүүлж иргэдийн амьжиргааны
төвшинг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахыг
холбогдох байгууллагуудад үүрэг болгон өгсөн юм. Уг ажлын хүрээнд
“Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”, “Монголын үйлдвэрчний
эвлэл”-ийн гишүүдээс бүрдсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих Үндэсний хороог байгуулан МУ-ын Ерөнхий сайд С.Батболдоор
ахлуулан ажилласан юм.

Өчигдөр НХХЯ, нийслэлийн хөдөлмөрийн
газар болон Үндэсний хорооны төлөөллүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
жилийн ажлын үр дүнгийн талаар танилцууллаа. Тэд  мэдэгдэлдээ энэ онд
нийтдээ 72,080 байнгын ажлын байрыг шинээр бий болгож 45 мянган хүнийг
түр ажлын байраар хангалаа. Энэ нь анх тавьсан зорилт, амлалтаа 120
хувьд хүргэн давуулан биелүүлж чадсан томоохон амжилт юм. Бид үндсэндээ
бодлого, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, хууль эрх зүйн орчин болон бодит
амьдрал дээр хэрэгжих үйл ажиллагаа зэрэг дөрвөн зүйл дээр анхаарлаа
хандуулан ажиллаа.

Шинээр ажлын байр бий болгох чиглэлээр
хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газраас дэмжиж жижиг дунд үйлдвэрийг
бий болгох, тэднийг дэмжиж 100 тэрбум төгрөгийн бондийг гарган жижиг
дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож эхэлсэн. Үүний үр дүнд жижиг дунд
үйлдвэр эрхлэгчид 14 гаруй мянган байнгын ажлын байрыг шинээр бий болгож
чадсан гэлээ.

Улсын мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих санд өнгөрсөн сард хийсэн шалгалтаар 72 мянган ажлын
байр шинээр бий болсон гэдэг бодитой бус тоо байж магадгүй гэсэн дүгнэлт
гарсан. Харин Үндэсний хорооны мэдээлж байгаараар энэ бодитой тоо гэнэ.
Энэ талаар Үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ганбаатараас тодруулахад:

-72
мянган ажлын байрыг шинээр бий болгосон гэдэг бол баттай, бодитой тоо
юм. Улсын мэрэгжлийн хяналтын ерөний газар 72 мянган байнгын ажлын байр
дотор 45 мянган түр ажлын байрыг оруулж ойлгоод байгаа юм. Уг нь бол
нийт 122 мянган ажлын байрыг бий болгосон гэсэн үг. Гэхдээ би үүнийг
Р.Содхүү даргын буруу гэж хэлэхгүй. Шалгалтыг хийсэн байцаагч нар нь
буруу ойлгуулсан гэж ойлгож байна. Сүүлийн үед ажилгүйдэл 5000 хувьд
хүрлээ гэсэн мэдээлэл ихээр цацагдаж байгаа. Яг үнэндээ жил бүр олон
мянган хүмүүс хүүхдүүд дунд сургуулиа төгсөн хөдөлмөрийн насанд хүрдэг,
цэргээс халагдаж ирдэг. Үндсэндээ 40-50 мянган идэвхтэй ажил хайгчид
байдаг гэсэн үг.

Өнөөдөр идэвхитэй ажил хайж байгаа олон хүн
байгаа. Тэдэнд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол мэдээлэл
дутагдаж байгаа явдал юм. Хаана очиж хэнд хандаад ажилтай болохыг
мэдэхгүй хүмүүс маш олон байгаа. Энэ хүмүүст мэдээлэл шуурхай хүргэхийн
тулд иргэдэд үйлчлэх ёстой хамгийн ойрын төрийн байгууллага болох хороо,
баг дээрээс энэ ажлыг эхлүүлмээр байна. Хорооны ажилчид нь ч өөрсдөө
иргэдтэйгээ тулж ажиллах шаардлага гарч байгаа юм. Мөн хууль эрх зйн
орчинг сайжруулах, цалин мөнгөний асууадл ч харьцангуй байгаа. Энэ бүх
асуудлийг нэг дор ганцхан жилийн дотор шийдэх боломжгүй. Дараа дараагийн
жилүдэд илүү их анхаарч ажиллах үүрэг бидний өмнө бас байгаа гэлээ.

“Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд үр бүтээлтэй ажиллаж, олон зуун
ажлын байрыг бий бологосон аж ахуй нэгж компаниудыг шагнаж урамшуулахаар
болсон байна. Тэдний дүгнэснээр Хөдөө аж ахуй хөнгөн хүнсний салбар
шилдэг эдийн засгийн салбараар шалгарсан аж. Тэд энэ онд нийт 30125
ажлын байрыг шинээр бий болгосон нь нийт ажлын байрны 42,4 хувийг эзэлж
байгаа юм. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 300.0 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтыг 1415 төсөлд санхүүжүүлжээ. Мөн нийслэлийн
дүүргүүдээс энэ онд хамгийн сайн ажилласан дүүргээр Сонгинохайрхан
дүүрэг, орон нутгийн сумдаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Сүхбаатар
аймгийн Түвшинширээ сум, хороодоос Багахангай дүүргийн 16-р хороо, Увс
аймгын Улаангом сумын гуравдугаар баг, Дорнод аймгын Матад сумын
Түмэнхаан баг ажлаараа манлайлсныг онцолж байв.

Мөн хамгийн олон
ажлын байрыг шинээр бий болгосон 10 компанийг шалгаруулсан бөгөөд МСS
групп 1768 ажлын байрыг шинээр бий болгосон амжилтаар тэргүүлжээ. Мөн
нийгмийн халгаалал хөдөлмөрийн яамнаас санаачилсан “Ажлын байр 2012”
яармагийг өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд арван нэгэн
цагаас нээнэ.

Х.Нарангэрэл

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж